Үүрэг даалгавар

2018-02-26
2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгаврыг худалдан авах ажиллагааны эрх шилжсэн байгууллагуудад 2018 оны 03 дугаар сарын 05-ны дотор холбогдох захиалагч байгууллагууд хүргүүлж ажиллах. 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн Газрын алба хөрөнгө оруулалт төсөл, арга хэмжээний газрын байршлыг шийдвэрлэж, барилга барихаар төлөвлөсөн газрыг яаралтай чөлөөлөх. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталгаажуулж, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг цаг алдалгүй олгох. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Холбогдох чиг үүргийн байгууллагууд: Хөрөнгө оруулалтын ажлын захиалагчийн хяналт тогтмол тавьж ажиллах. Жич: Нийслэлийн Боловсролын салбарт: 2018 онд ашиглалтад оруулах сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж, засварын ажлыг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөж ажиллах. 14
3 Улс, нийслэлийн төсөв, ОНХС-ийн хөрөнгө, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны тухай хууль болон холбогдох журмуудын дагуу шударга, ил тод нээлттэй зохион байгуулж, 2018 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн дотор гэрээ байгуулж, төсөл, арга хэмжээний ажлыг эхлүүлэх. /Эрх шилжүүлсэн 30 байгууллага/ 14
4 Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж улирал тутам Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, ажил эрчимжүүлэхэд хяналт шинжилгээний ажлын үр дүнгээр нөлөөлж, шахаж ажиллах. /НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс/ 14
5 Сургууль, цэцэрлэгийн анги танхим, эмнэлэгүүдийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах чиглэлээр олгосон агаар цэвэршүүлэгчийн ашиглалтанд арга зүйн зөвөлгөө өгөх, агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын зардлыг тухайн сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн урсгал зардалд тусгах, хяналт тавих, үр дүнг олон нийтэд мэдээлж ажиллах. /Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдлыг бууруулах газар, Дүүргүүдийн ЗДТГ/ 14
6 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын ирүүлсэн үйл ажиллагааны тайланг нэгтгэж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж танилцуулах, “Дэд бүтцийн төв” буюу Сервис Центр төслийн ажлыг эрчимжүүлж ажиллах. /НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Гэр хорооллын дэд бүтцийн газар/ 14
7 Байгууллагууд цагийн бүртгэлийн системийг албан хаагчдын цалинтай холбож ажлын цагийн ашиглалтад хөшүүрэг болгох, гадуур ажлын дэвтэрт тэмдэглэл хөтлөн бүртгэх, цаг бүртгэлийн системээ хөгжүүлж сайжруулах, цагийн бүртгэлд тогтмол хяналт тавих. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
8 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XIV хуралдаан 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09.00 цагт болох тул байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох. 14
9 Дараагийн шуурхай зөвлөгөөн дээр Сүхбаатар дүүрэг мэдээлэл бэлтгэж танилцуулах. 14
10 Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 6 сургуулийн 3 дугаар ээлжээр хичээллэж байгаа 500 орчим хүүхдийг 12 чиглэлд автобусаар үйлчилж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Хүүхэд хамгаалал" арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах. /Нийслэлийн Цагдаагийн газар, Боловсролын газар, Тээврийн газар, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргүүд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР