Үүрэг даалгавар

2017-04-10
2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэгж талбарыг хуваах, аж ахуйн нэгж, байгууллагуудын сонгон шалгаруулалтыг дахин зарлах ажлыг ойрын үед зохион байгуулах./Гэр хороолол, дэд бүтцийн газар/ 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
2 “Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөг, “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг зэргийн бэлтгэлийг хангаж, зохион байгуулах. /Нийслэлийн Аялал жуучлалын газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар/ 14
3 Олон улсын “Сувилагчдын өдөр”-ийг угтаж Сувилагчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар/ 14
4 Голуудын хамгаалалтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад онцгой албан татвар ноогдуулах замаар голд ойрхон газар эзэмшиж, ашиглах сонирхолыг хязгаарлах чиглэлээр дүрэм журам боловсруулах, Туул, Сэлбэ гол дагуу үерийн бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэх асуудлыг судлах. /Нийслэлийн Байгаль орчны газар, Газрын алба, Нийслэлийн Татварын газар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг/ 14
5 Голуудын хамгаалалтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад онцгой албан татвар ноогдуулах замаар голд ойрхон газар эзэмшиж, ашиглах сонирхолыг хязгаарлах чиглэлээр дүрэм журам боловсруулах, Туул, Сэлбэ гол дагуу үерийн бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэх асуудлыг судлах. /Нийслэлийн Байгаль орчны газар, Газрын алба, Нийслэлийн Татварын газар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг/ 14
6 Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах. /Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргүүд/ 14
7 Нийслэл хотын гол болон туслах замуудын тэмдэг, тэмдэглэгээг сэргээж тодруулах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжийн арчлалт, хогийн сав, сандал зэргийг засварлах нөхөн сэргээх, шинээр суурилуулах, хогийн савны нэгдсэн стандартыг боловсруулж танилцуулах зэрэг ажлуудыг хийх. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Хот тохижилтын газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар/ 14
8 2016 онд нийслэлээс хэрэгжүүлсэн авто замын, барилга байгууламжийн төслүүдийн чанарын баталгаат хугацааны үзлэг шалгалтыг зохион байгуулж, авто замын эвдэрч гэмтсэн хэсгүүдийг гүйцэтгэгч байгууллагуудаар засварлуулах ажлыг хийлгэх. /Нийслэлийн Авто замын хөгжлийн газар/ 14
9 Нийслэлд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хувиарт өөрчлөлт оруулах, бараа, бүтээгдэхүүнээ түгээлтээр хүргэдэг аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуутай уулзаж шөнийн цагаар хүргэх асуудлуудыг судалж танилцуулах. /Захирагчийн ажлын алба/ 14
10 Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас өөрсдийн нутаг дэвсгэрийн иргэн, аж ахуйн нэгжүүд худалдаа, үйлчилгээ эрхлэх чиглэлээр зөвшөөрөл олгож байгаад хяналт тавих, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлэж байгааг таслан зогсоох. /Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар/ 14
11 Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас өөрсдийн нутаг дэвсгэрийн иргэн, аж ахуйн нэгжүүд худалдаа, үйлчилгээ эрхлэх чиглэлээр зөвшөөрөл олгож байгаад хяналт тавих, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлэж байгааг таслан зогсоох. /Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар/ 14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга