Үүрэг даалгавар

2017-11-17
2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсантай холбогдуулан НИТХ-ын Дэд хороо, Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх тул Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох. 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлуудыг боловсруулж дараагийн долоо хоногт багтаан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Газрын алба/ 14
3 Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, ачаалал ихтэй /өглөө, орой/ үед нийтийн тээврийн үйлчилгээний жигд үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, цаашид иргэд, олон нийтэд хүлээлт үүсгэхгүй байх чиглэлээр тодорхой санал боловсруулж танилцуулах. /Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв/ 14
4 Нийтийн эзэмшилийн гудамж талбай болон авто зам, орон сууц, гэр хороолын дундах авто зам, аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртлэх цас мөс цэвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлэх, шаардлага биелүүлээгүй аж ахуй нэгж байгууллагад хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
5 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд, ил тод нээлттэй мэдээлэх ажлыг зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР