Үүрэг даалгавар

2017-10-25
2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсантай холбогдуулан НИТХ-ын Дэд хороо, Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх тул Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох. 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ёслол хүндэтгэл, нэгдсэн арга хэмжээ бүрт байгууллагуудын удирдлагууд болон ажилтан албан хаагчдаа идэвхтэй оролцуулах. 14
3 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлээр үр дүнд хүрхүйц арга хэмжээг тогтмол зохион байгуулах. /Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Дүүргүүд/ 14
4 Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон хориглосон газарт автомашинаа байршуулж авто замын хөдөлгөөнд саад учруулж, зөрчил гаргасан тээврийн хэрэгсэлийг ачиж бүртгэх, хариуцлага тооцох, хяналтыг сайжруулах. Автобусны буудлуудын зогсоолуудыг эзэлж хууль бусаар таксийн үйлчилгээ явуулж байгаа жолооч нарт хариуцлага тооцох, нийтийн тээврийн автобуснууд чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэх. /Захирагчийн ажлын алба, Нийтийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар/ 14
5 Шүлхий өвчинтэй тэмцэх, хорио цээрийн дэглэмийн үйл ажиллагааг холбогдох зааврын дагуу зохион байгуулах, хяналтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Замын хөдөлгөөний хяналтын газар, Дүүргүүд/ 14
6 Нийтийн Тээврийн хэрэгслийн техникийн болон тээвэрлэлтийн аюулгүй байдал, үйлчилгээний чанарт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах ажлыг шуурхай зохион байгуулах. /Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР