Үүрэг даалгавар

2017-09-25
2017 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 НИТХ-ын 2016 оны 3/08 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны дотор багтаан НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс ирүүлэх. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, НИТХ-ын хуралд өргөн барих. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ 14
3 Авто зам ашигласны төлбөр, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Нийслэл хотын татвар, Хадгаламжийн хүүгийн орлогын татвар болон Газрын төлбөр, дуудлага худалдааны орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх. /Нийслэлийн Татварын газар, Авто замын хөгжлийн газар, Газрын алба, Дүүргүүд/ 14
4 Олон улсын ахмад настны эрхийг хамгаалах өдөр, Монголын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ахмад настанд хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд/ 14
5 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэлийг хангах, нийслэлийн төр захиргааны бүх байгууллагууд өөрсдийн нэрэмжит ажил зохион байгуулж иргэдэд хүргэх, Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ нийслэлийг өдрийг угтсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
6 Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлэгийн асалтад хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд/ 14
7 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гадна дотор талбайг нээлттэй сонгон шалгаруулалтаар аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлэх асуудлыг судалж нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн/ 14
8 ХУД-ийн Чингисийн өргөн чөлөөний дагуу зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-ийг яаралтай нүүлгэх ажлыг зохион байгуулах. /Хан-Уул дүүрэг/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР