Үүрэг даалгавар

2017-02-06
2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны “Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө батлах тухай” 07/01 дүгээр тогтоолоор батлагдсан төлөвлөгөөг ажил хариуцсан байгууллага, нэгжүүд хэрэгжилтийг хангаж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дүүрэг, Хэрэгжүүлэгч агентлаг, Харьяа газар/ 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
2 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид 02 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх. 14
3 “Нээлтэй Нийслэл” мэдээллийн цагийг батлагдсан удирдамж, хуваарийн дагуу дүүргийн Засаг дарга нар тухайн дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан цаг үеийн мэдээ болон төлөвлөгөөт ажлын хэрэгжилт талаар мэдээлж ажиллах. /Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар/ 14
4 “Улаанбаатарын өвлийн наадам-2017” арга хэмжээ 2017 оны 02 дугаар сарын 11,12-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах тул нутгийн захиргааны байгууллагууд идэвхтэй оролцох 14
5 Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 31 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын газар/ 14
6 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болон Тэргүүлэгчдийн Хурлаар 1 дүгээр улиралд багтаан хэлэлцүүлэхээр төлөвлөгдсөн Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 оны хөгжүүлэх үндсэн чиглэл, бодлогын баримт бичигт туссан хууль, журмын төсөл боловсруулж батлуулах, Засгийн газар, НИТХ-ын зарим тогтоолын зүйл заалтад өөрчлөлт оруулах, хөтөлбөр, төслүүд батлуулах ажлуудыг хугацаанд нь гүйцэтгэх. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, хэрэгжүүлэгч зарим агентлаг, харьяа газрууд/ 14
7 Төрийн захиргааны төв байгууллага, Гадаад улсаас Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд болон Олон улсын байгууллагатай харилцахдаа нийслэлийн Удирдлагуудаар дамжуулан, холбогдох хууль тогтоомжийн дагуу асуудлуудыг шийдвэрлүүлж ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд/ 14
8 НИТХТ-ийн 2014 оны А/56 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” нэмэлт өөрчлөлт оруулах, “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах, нохой муурны худалдаа аж ахуйг эрхлэх журам”-ын шинэчлэн найруулгын төслийг НИТХТ-ийн хэлэлцүүлж батлуулах, батлагдсан журмын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
9 Нийтийн эзэмшлийн гудамж талбайд үйл ажиллагаа явуулж байгаа Түргэн үйлчилгээний цэгүүдийг энэ сардаа багтаан нүүлгэн шилжүүлж дуусгах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газрын алба, дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
10 Нийслэлийн нутаг дэвсгэр нийтийн эзэмшлийн гудамж талбайд шөнийн цагаар түргэн үйлчилгээний цэгийг зөвшөөрөлгүй байршуулж байгааг зогсоож холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллах. /Улаанбаатар хотын Цагдаагийн газар/ 14
11 НИТХТ-ийн 2015 оны “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журмыг баталж, мал аж ахуй эрхлэлтийг зохицуулах бүсүүдийг тогтоох тухай” 85 дугаар тогтоолоор батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
12 “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх” журмын хэрэгжилтэд хийж байгаа хяналтын шалгалтын ажлыг шуурхай зохион байгуулж дуусгах. /Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
13 “Улаанбаатар лифт” Нийслэлийн Өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг цаашид шинэчлэх талаар бодлого боловсруулах, магадлан итгэмжлэх асуудлыг холбогдох дээд шатны байгууллагатай тавьж шийдвэрлүүлэх. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга