Үүрэг даалгавар

2017-09-11
2017 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 11-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн санхүүжилтээр батлагдсан төсөл, арга хэмжээний хүрээнд эрхийг шилжүүлсэн байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлуудыг 10 дугаар сарын 01-ний дотор дуусгах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Боловсролын газар/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, инженер хангамжийн байгууллагуудыг энэ сарын 15-ны дотор ажлуудаа бүрэн дуусгах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай бригадыг бэлэн байлгах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд, Захирагчийн харьяа байгууллагууд/ 14
3 Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгасан саналаа энэ долоо хоногтоо багтаж НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэст тулгаж дуусгах. /Хэрэгжүүлэгч агентлагууд/ 14
4 Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системийн хөгжүүлэлтийг сайжруулах, байгууллагууд албан бичиг шийдвэрлэлтийн хугацаанд анхаарч, хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Архивын газар, Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
5 Хан –Уул дүүргийн Яармаг, Нисэхийн замд автотээврийн осол, гэмт хэрэг өссөлттэй байгаад дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв/ 14
6 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж нийслэлийн Онцгой коммисст танилцуулах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР