Үүрэг даалгавар

2017-08-28
2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тухай дараагийн шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. /Захирагчийн ажлын алба/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Амгалангын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртлэх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн төслийн хүрээнд авто замын трасс чөлөөлөлтийн ажлыг 09 дүгээр сарын 01-ны дотор дуусгах. /Нийслэлийн Газрын алба/ 14
3 Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт үүссэн байгаа хур хогыг цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах. /Дүүргүүдийн ЗДТГ/ 14
4 Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” 02 дугаар Албан даалгаврын хэрэгжилтийг байгууллага тус бүрээр гаргаж танилцуулах. /НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд/ 14
5 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулах. /Нийслэлийн Боловсролын газар, Дүүргүүд/ /Нээлтэнд оролцох удирдлагуудын хуваарь, тухайн сургууль, цэцэрлэгт хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын тухай мэдээллээр хангах/ 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээний үед замын хөдөлгөөны аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын ажлын засвар, өргөтгөлийг ажлуудыг 9 дугаар сарын 15-ны дотор дуусгах. /Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн алба бөгөөд Нийслэлийн Замын хөдөлгөөний хянлтын газар, Дүүргүүдийн ЗДТГазар/ 14
6 Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/17 дугаар захирамж хэрэгжилт явцын талаар бүрээр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Бүртгэлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар/ 14
7 Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд айл, өрх, албан байгууллага өвөлжилтийн дулааллагын аян, урилга өрнүүлэх. /Захирагчийн ажлын алба, нийт байгууллагууд/ 14
8 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулсан шалгалтаар Дүүргийн Мал эмнэлгүүдийн илэрсэн, зөрчлийн тухай асуудал, цаашид авах арга хэмжээний саналыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар, Дүүргүүдийн ЗДТГ/ 14
9 Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ, ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа үйл ажиллагааг таслан зогсоож, нүүлгэн шилжүүлэх ажлыг дуусгах. /Дүүргийн ЗДТГазрууд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР