Үүрэг даалгавар

2017-02-20 00:00:00
2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Сар шинийн баярын өдрүүдэд: Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах. Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэл зорчих нөхцлийг бүрдүүлэх Нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюул болон техникийн холбогдолтой осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж тарааж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн Тээврийн газар Улаанбаатар Дулаан түгээх сүлжээ, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Шуурхай удирдлагын төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар/ 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
2 Нийслэлийн 2017 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын задаргааг 1 дүгээр улиралдаа багтаан шийдвэрлэх. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ 14
3 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болон Тэргүүлэгчдийн Хурлаар 1 дүгээр улиралд багтаан хэлэлцүүлэхээр төлөвлөгдсөн журмын төсөл боловсруулж батлуулах, НИТХ-ын зарим тогтоолын зүйл заалтад өөрчлөлт оруулах, хөтөлбөр, төслүүд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барих. /Захирагчийн ажлын алба, Соёл урлагийн газар, Аялал жуучлалын газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, Өмчийн харилцааны газар, Боловсролын газар/ 14
4 Захирагчийн ажлын алба, Авто замын хөгжлийн газар, Боловсролын газар, Гэр хороолол дэд бүтцийн газар, Хөрөнгө оруулалтын газар НӨҮГ 2017 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын даалгавар, зургийн даалгавруудыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж тендер зарлах ажлуудыг эрчимжүүлж ажиллах. /Худалдан авах ажиллагааны газар/ 14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга