Үүрэг даалгавар

2017-06-19
2017 ОНЫ 06 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/54 дүгээр захирамжаар батлагдсан ”Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жилийн ажлын төлөвлөгөө”-ний биелэлтийг хагас жилээр гаргаж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс / 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээ эхний хагас жилийн байдлаар дүгнэх. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болон дээд шатны байгууллагуудад тогтмол хугацаанд гаргадаг тайлан, мэдээг хугацаанд нь хүргүүлэхэд анхаарч ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нар/ 14
3 Хуурайшилт ихтэй байгаатай холбоотойгоор обьектийн болон ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах. /Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргүүдийн Засаг дарга / 14
4 Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдүүдийг тээвэрлэх, хоолны хүнсний болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах. /Замын цагдаагийн алба, нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар/ 14
5 Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдүүдийг тээвэрлэх, хоолны хүнсний болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах. /Замын цагдаагийн алба, нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар/ 14
6 Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэлийг хангах ажлын хүрээнд санал авах байр болон хуульд заасан бусад шаардлагатай зүйлсийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу хуулийн хугацаанд бэлэн болгох. Хуулиар хүлээсэн бусад үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах. /Дүүрэг, Хорооны Засаг дарга / 14
7 Сонгуулийн санал авах байрнуудын инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх. /Захирагчийн Ажлын алба, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК, Дүүрэг, Хорооны Засаг дарга / 14
8 Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулах зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагааг зогсоож, хяналт тавьж ажиллах. /Дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар/ 14
9 Сонгуулийн өдрүүдэд нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах. /Нийслэлийн Цагдаагийн газар / 14
10 Сонгуулийн өдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх. / Замын цагдаагийн алба, нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар, Шуурхай удирдлагын төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Тээврийн газар / 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР