Үүрэг даалгавар

2021-04-05
2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/246 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, нийслэлийн Эрүүл мэндийн газар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Дүүргийн Засаг дарга нар, нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Иргэд, олон нийтийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд тэдний оролцоог сайжруулах, харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид ажиллаж буй хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа нарын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай өдөр тутмын уялдаа холбоотой ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
3 Нийслэлийн хэмжээнд голомт бүхий объект байршилд халдваргүйжүүлэлтийн ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
4 Иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа барилгын болон бусад чиглэлээр ухаад орхисон нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэх ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
5 Богд уул, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудыг шуурхай эхлүүлж, эрүүл, аюулгүй, өнгө үзэмжтэй, стандарт норм, дүрмийг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
6 Сүхбаатарын талбай болон бусад гудамж, талбайг авто машингүй бүс болгох, стандартад нийцсэн тохижилт хийх ажлын саналуудаа нэгтгэн боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Хот байгуулалт, хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Газар зохион байгуулалтын алба/ Хяналт тавих албан тушаалтан: Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
7 Нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан:Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР