Үүрэг даалгавар

2021-02-22
2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу өргөн барих, ажлын хэсгээс хуулийн төслийн хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангаж, албан хаагчдыг идэвхтэй оролцуулж саналыг тусгаж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Коронавируст /Ковид-19/ цар тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Коронавируст /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг салбар бүрээр сайтар хангаж, хяналт тавьж ажиллах./Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газар, Дүүрэг, хорооны Засаг дарга нар/ 14
3 Халдварын тохиолдол бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаар тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж халдвар хамгааллыг чанд мөрдүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар/ 14
4 Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа дууссаны дараа шууд болон шууд бусаар харилцах байгууллагууд хэрхэн ажиллах журмыг тодорхой болгох, худалдааны захын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, аж ахуйн нэгж, байгууллагын халдвар хамгааллын горим, дэглэмийг мөрдүүлэх, иргэдийн хөдөлгөөний мэдээллийг QR код ашиглан бүртгэлжүүлэх, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар/ 14
5 Иргэдийг вакцинжуулах ажлын бэлтгэлийг сайтар хангах, Эрүүл мэндийн яамтай харилцан уялдаатай ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
6 Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/85, А/86, А/87 дугаар захирамж, шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэж, байгууллага болгон хийсэн ажлын тайлан, зарцуулсан санхүүгийн зардал тооцоог нарийвчлан гаргаж Нийслэлийн Онцгой комисст хүргүүлэх. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар, нийт байгууллагууд/ 14
7 Шар усны үер, булгийн болон хөрсний ус, халиа дошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Геодези, усны барилга, байгууламжийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
8 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай хог хаягдлын цэвэрлэгээ болон авто замын эвдэрч гэмтсэн тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах, сэргээх ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар/ 14
9 “Хүн ам, өрхийн мэдээллийн систем”-д “Нэг хаалга нэг шинжилгээнд” хамрагдсан иргэд, өрхийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Статистикийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
10 Нийт байгууллагууд дотоод удирдлагын “UB ERP” системд “КОВИД-19” шинжилгээнд хамрагдсан байгууллагынхаа албан хаагчдын мэдээлэл болон гэр бүлийн гишүүдийг бүртгэлжүүлэх ажлыг яаралтай дуусгах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
11 1800-1200 дугаар утас, “Call-Center”-н системийн найдвартай ажиллагааг хангах, техникийн шийдлүүдийг боловсронгуй болгох, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлж ажиллах. /Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, НЗДТГ-ын Үйлчилгээний нэгдсэн төв, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар/ 14
12 Улаанбаатар хот иргэдэд ээлтэй, аюулгүй хот болгох ажлын хүрээнд аюулгүй байдлын агентлаг байгуулах тооцоо, судалгааг хийж танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
13 Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа дууссаны дараа замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулах. /Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар/ 14
14 Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд албан хаагчдынхаа харилцаа, хандлага, ёс зүйд анхаарах, төрийн үйлчилгээ хүссэн иргэн, аж ахуй нэгжид найрсаг хандаж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР