Үүрэг даалгавар

2021-02-08
2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 2021 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний эрхийг шилжүүлж, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж ажиллах. /НЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, бусад эрх шилжүүлсэн байгууллага/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, хорио цээрийн дэглэмийн үед ажиллах бэлэн байдлыг сайтар хангаж ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
3 Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх, онцгой нөхцөл байдалтай ажлаа уялдуулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Инженер хангамжийн байгууллагууд/ 14
4 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай хог хаягдлын цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар/ 14
5 Шар усны үер, булгийн болон хөрсний ус, халиа дошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Геодези, усны барилга, байгууламжийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
6 Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллах. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
7 Нийслэлийн хэмжээнд хүнсний аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
8 Сайжруулсан шахмал түлшний чанар муудсан, түлэхэд өмхий үнэртэж, тортог гарч байгаад дүн шинжилгээ хийж дүнг танилцуулах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
9 Нийслэлийн нутаг дэвсгэрт Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах. /Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Бусад байгууллага/ 14
10 “Нэг хаалга - нэг шинжилгээ” аяны хүрээнд нийслэлийн 412 мянга гаруй өрхөөс нэг гишүүнийг хөл хорионы хугацаанд багтаан PCR /ПГУ/ шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах. /Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Бусад байгууллага/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР