Үүрэг даалгавар

2021-01-18
2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/10 дугаар захирамжийн дагуу 2021 оны нийслэлийн төсвийн орлогын сар, улирлын хуваарийг батласан, иймд төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөж ажиллах./Нийт байгууллагууд удирдлагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 2021 оны нийслэлийн төсвийн орлогын 01 дүгээр улирлын гүйцэтгэлийг өмнөх оны мөн үетэй, цаг үеийн нөхцөл байдалтай харьцуулсан дүн шинжилгээ хийж, дүнг танилцуулах. /Нийслэлийн Татварын газар/ 14
3 Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 17 дугаар жарны цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх Засгийн газрын 2021 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагууд удирдлагууд/ 14
4 Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан дүүргийн Засаг дарга нартай уулзах уулзалтыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ 14
5 Иргэдийн зорчилт хөдөлгөөний бүртгэлийн QR системийн ашиглалтыг сайжруулах хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг мэдээллээр сайтар хангах, хариуцлагыг нэмэгдүүлж, хяналт шалгалтыг бүх шатандаа эрчимжүүлэх. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар,Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар,Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар/ 14
6 Үйл ажиллагааг нь үе шаттайгаар нээгдэх аж ахуйн нэгж байгууллагуудад халдвар хамгаалалын дэглэмийг мөрдөх, баримтлах стандартыг боловсруулж батлуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар,Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар/ 14
7 Түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаанд халдвар хамгаалалын дэглэм, ариутгал, халдваргүйтгэлийг хийлгэх, түүнд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар,Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
8 Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ Коронавируст болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийг хийх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, зохион байгуулах. /Дүүргийн Засаг дарга нар/ 14
9 Нийслэлийн Газар хөдлөлтийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлууд зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар/ 14
10 Нийтийн эзэмшлийн гудамж, автозам талбайн халтиргаа гулгааг тухай бүр цэвэрлэж арилгах, хэвлэл мэдээлэлтэй хамтран хийж буй ажлаа тогтмол олон нийтэд мэдээлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар/ 14
11 Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт өссөнтэй холбогдуулан хэргийг өмнөх оны мөн үеттэй болон цаг үеийн нөхцөл байдалтай харьцуулсан дүн шинжилгээ хийж, дүнг танилцуулах. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР