Үүрэг даалгавар

2021-01-11
2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх он дамжин хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналтыг сайтар тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, болон бусад захиалагчийн хяналт тавьж байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийтийн эзэмшлийн зам талбайд эвдэрч гэмтсэн авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
3 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Халтиргаа гулгаанаас сэргийлж аж ахуй нэгж, байгууллага орчныхоо 50м хүртлэх цас мөс, хог хаягдлыг цэвэрлэх, орчны аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хот, нийтийн аж ахуйн байгууллагууд/ 14
4 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Дэнжийн мянга, Сэлбэ дэд төвийн дулааны станцыг төвлөрсөн дулаанд холбох тооцоо судалгааг хийх ажлын хэсгийг яаралтай байгуулах. /Захирагчийн ажлын алба/ 14
5 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Үерийн хамгаалалтын байгууламж, хөрсний болон булгийн ус урсах жалга, сувагчлалын трасс дагуу болон хамгаалалтын зурваст суурьшсан айл, өрх аж ахуйн нэгжийн газар чөлөөлөлтийг үе шаттайгаар зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө, захирамжийн төслийг боловсруулж танилцуулах. /Захирагчийн ажлын алба/ 14
6 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу дулаан, цахилгаан, хог, усны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ээс 2021 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд тэглэсэнтэй холбогдуулан хог хаягдлын төлбөр хураамж, санхүүгийн тооцоо судалгааг нарийвчлан гаргаж танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Татварын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
7 Нийслэл хотын гудамж замд тээврийн хэрэгслийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрэм, журмыг сайтар мөрдүүлж, хяналт тавьж ажиллах. /Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар,Дүүргийн Засаг дарга нар/ 14
8 Баянзүрх дүүргийн 11, 20, Хан-Уул дүүргийн 13, 14, Чингэлтэй дүүргийн 19, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны иргэдийн бүртгэл жагсаалтыг гаргаж QR код олгох болон авто тээврийн шалган бүртгэх товчоог шилжүүлж байршуулах талаар санал, боловсруулж танилцуулах. /Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар/ 14
9 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Налайх дүүргийг сайжруулсан түлш болон угаарын хийн мэдрэгчээр хангах асуудлыг судалж танилцуулах./Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар/ 14
10 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/06 дугаар захирамжийг заалт тус бүрээр хэрэгжилтийг хангаж ажиллах. /Нийт байгууллагууд удирдлагууд/ 14
11 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД:Төрийн үйлчилгээ хүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын халдвар хамгааллын дэглэм, иргэдийн хөдөлгөөнийг хянах бүртгэлийг сайтар хөтөлж, коронавируст /Ковид-19/-ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлэн байлгаж ажиллах. /Нийт байгууллагууд удирдлагууд/ 14
12 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан амралтын өдрүүдэд иргэд, гэр бүлээрээ цэцэрлэгт хүрээлэн, зуслан болон ууланд гарах хөдөлгөөн нэмэгдэх тул хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлж, орчны халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
13 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийтийн тээврийн болон такси үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх, автобусны эцсийн буудлуудад ариутгал халдваргүйжилт хийж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Нийтийн тээврийн үйлчилгээний газар/ 14
14 АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Ажилтан, албан хаагчдын ажлын бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах; /Нийт байгууллагууд/ 14
15 АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Төрийн албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ 02 дугаар сарын 10-ны дотор өгч дуусгах. /Нийт байгууллагууд/ 14
16 АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлаг болон нийслэлийн өмчит, төсөвт байгууллагуудын 2020 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлыг өмнөх онуудаас онцлог цахим системийг ашиглан, байгууллагуудын ирүүлсэн тайлангийн хүрээнд зохион байгуулах тул бэлтгэлийг сайтар хангаж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
17 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын хөгжлийн асуудал болон сурагчдын хоцрогдолыг арилгах талаар санал, төлөвлөгөө боловсруулж танилцуулах. /Нийслэлийн Боловсролын газар/ 14
18 Нийслэлийн хэмжээнд Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР