Үүрэг даалгавар

2021-01-04
2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 04-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг энэ долоо хоногийн Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: 2021 оныг Нийслэлчуудын хувьд ямар зорилтод жил болгох талаар санал боловсруулж танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ 14
3 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдуулж байгууллагыхаа 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
4 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: 2021 онд Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах. Үүнд:  Эрх шилжүүлэх  Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй болгох, сурталчлах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар/ 14
5 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Хөрөнгө оруулалтаар 2020 онд баригдаж ашиглалтад орсон барилга байгууламж, обьектуудыг нийслэлийн өмчид бүртгэж авах, ашиглалт хамгаалалтыг сайжруулж ажиллах. //Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлага зохицуулалтын газар/ 14
6 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: 2021 онд хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын газар чөлөөлөх ажлын бэлтгэлийг сайтар хангах. /Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба/ 14
7 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД:Өвөлжилтийн хүрээнд инженер шугам сүлжээний хангамж, цахилгаан, дулааны эрчим хүчний үүсвэр, хот нийтийн аж ахуйн чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний техник эдийн засгийн үндэслэл, төсөв, санхүүгийн тооцоо, төлөвлөгөө, шийдэл зэргийг боловсруулж энэ долоо хоногийн Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах./Захирагчийн ажлын алба,Хот, нийтийн аж ахуй болон инженер, хангамжийн байгууллагууд/ 14
8 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Сайжруулсан түлшний хангамж болон дундын баазад нөөцийг сайтар бүрдүүлж, сайжруулсан түлш тээвэрлэлтийн үйл ажиллагаа сайжруулж ажиллах. /“Таван толгой түлш” ХК, Дүүргийн Засаг дарга нар/ 14
9 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: /КОВИД-19/-ын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах арга хэмжээг бүх түвшинд чангатгах. /Нийт байгууллагууд/ 14
10 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлээр мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг, ухуулах хуудас зэргийг бэлтгэн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, нийтийн тээвэр болон олон нийтийн үйлчилгээний газраар зорчих иргэдэд түгээж, байрлуулан, зарлан мэдээллийн давтамжийг нэмэгдүүлэх. /Нийт байгууллагууд/ 14
11 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Хүнсний зах, худалдаа үйлчилгээний төвүүдэд халдвар хамгааллын дэглэм сайтар мөрдүүлж, хариуцлагыг нэмэгдүүлэх, олон нийтийн газарт иргэд хоорондын зай барьж зорчих /1.5-2 метр/ тэмдэг, тэмдэглэгээг байршуулж, амны хаалт зүүх, халдвар хамгааллын дэглэм мөрдөж үйлчлүүлэхийг шаардаж, заавар, зөвлөмжөөр хангах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
12 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Гудамж талбай, нийтийн орон сууц, худалдаа үйлчилгээний барилга байгууламжийг тогтмол халдваргүйжүүлэх, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
13 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийтийн тээврийн болон такси үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм, цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Нийтийн тээврийн үйлчилгээний газар/ 14
14 АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
15 АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах, Нийслэлийн Удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР