Үүрэг даалгавар

2020-12-28
2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ БУС /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР Жич:Үүрэг даалгаврын хэрэгжилтийг 2021-01-01-ны дотор тайлагнаж ажиллана уу.
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД:Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдуулахгүй хэвийн найдвартай, аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хот, нийтийн аж ахуй болон инженер, хангамжийн байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон орон сууц, гэр хороолол доторхи гэрэлтүүлэгийн асалтад хяналт тавьж, найдвартай үйл ажиллагааг шуурхай хангаж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хот, нийтийн аж ахуй болон инженер, хангамжийн байгууллагууд/ 14
3 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Халтиргаа гулгаанаас сэргийлж нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, алслагдсан хороолол авто зам болон орон сууцны хороолол доторхи авто замын цас цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хот, нийтийн аж ахуйн байгууллагууд/ 14
4 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Аж ахуй нэгж, байгууллага орчныхоо 50м дахь хог хаягдал, цас мөсний халтиргаа гулгааг арилгаж, аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Хот, нийтийн аж ахуйн байгууллагууд/ 14
5 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтийн давтамжийг нэмэгдүүлж, машин механизмын бэлэн байдлыг хангуулах. /Захирагчийн ажлын алба, Хот, нийтийн аж ахуйн байгууллагууд/ 14
6 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Цахилгаан эрчим хүч, дулаан, инженер хангамжийн чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний техник эдийн засгийн үндэслэл, төсөв, санхүүгийн тооцоо, төлөвлөгөө, шийдэл зэргийг боловсруулж танилцуулах./Захирагчийн ажлын алба, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ТӨХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК/ 14
7 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Сайжруулсан түлшний хангамж болон дундын баазад нөөцийг сайтар бүрдүүлж, борлуулалтын цэг, айл өрхүүдийг түлшээр тасралтгүй хангах ажлуудаа шуурхай зохион байгуулах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХК, Дүүргийн Засаг дарга нар/ 14
8 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэл хот сүүлийн үед утаа их байгааг анхаарч, сайжруулсан түлшний чанар, стандарт, бүтээгдэхүүний дээжид шинжилгээ хийж дүнг танилцуулах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар/ 14
9 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1320 дугаар захирамжийн дагуу хүнсний худалдаа үйлчилгээний цагийн хуваарь, согтууруулах ундаа худалдан борлуулах үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, ажлаа эрчимжүүлэх. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
10 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Баянзүрх нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүргийн 90,0 мянган өрхийг 2020 оны 12 дугаар сарын 31-ны дотор /PCR/-ын шинжилгээнд хамруулж дуусгах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар,Нийслэлийн Онцгой байдлын газар/ 14
11 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн төвүүд болон дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, эмнэлгийн байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, салбарын хүчин чадал, нөөцөд анхаарч, бэлэн байдлыг хангаж ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
12 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Улс, нийслэлийн “Онцгой комисс”-с гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагааг доголдолгүй явуулж, ажилтан, албан хаагч бүр өөрийн эрүүл мэнд, дархлааг дэмжихэд анхаарах, эрүүл мэндийн байгууллагын өгч буй санамж зөвлөгөөг дагаж хэрэгжүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
13 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх, байгууллагынхаа мэдээллийн ил тод байдлыг хангах, Нийслэлээс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, заавар, зөвлөмжийг иргэд, олон нийтэд шуурхай мэдээлж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
14 Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр гадаад орны туршлага, шийдлийг судалж, тодорхой санал боловсруулж 2020 оны 12 дугаар сарын 30-ны дотор танилцуулах. /Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр/ 14
15 Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын чиг үүргийг оновчтой болгох чиглэлээр санал, шийдлийг боловсруулж 2020 оны 12 дугаар сарын 30-ны дотор танилцуулах. /Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР