Үүрэг даалгавар

2020-11-02
2020 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаарх мэдээлэл бэлтгэж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах./Захирагчийн ажлын алба, Инженер хангамжийн байгууллагууд, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Сайжруулсан түлш худалдаалах цэгээс хол, бөөний болон жижиглэнгийн цэгүүд байдаггүй, унаа машин явах боломжгүй өндөрлөг газар оршин суудаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сайжруулсан түлшээр хангах нарийвчилсан судалгааг гаргаж танилцуулах./Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, “Таван толгой түлш” ХХК/ 14
3 Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангуулж, түүхий нүүрсний хяналтыг эрчимжүүлж ажиллах./Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
4 Сайжруулсан шахмал түлшийг цэгүүдэд тээвэрлэх, тээврийн компаниудтай гэрээг яаралтай байгуулж, түлшний тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК/ 14
5 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраар ахлуулсан мэргэжлийн байгууллагуудын оролцоотой “Шуурхай штаб”-ыг байгуулж, Коронавируст халдвар болон сайжруулсан шахмал түлш, түүхий нүүрсний хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах хяналтыг эрчимжүүлж ажиллах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүргийн Засаг дарга нар бусад байгууллагууд/ 14
6 Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, иргэдэд түлшийг хүртээмжтэй байдлаар олгох ажлуудыг шуурхай зохион байгуулах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК, Дүүргийн Засаг дарга нар/ 14
7 Улсын онцгой комиссын 2020 оны Коронавируст /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” 2 дугаар аяны хэрэгжилтийг сайтар хангах./Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
8 Ханиад томуу болон халдварт өвчнөөс дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх, хүүхдийн эмнэлэгүүдийн орны тоог нэмэгдүүлэх ажлуудыг онцгой анхаарч ажиллах./Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
9 Нийтийн тээврийн хэрэгслийн дотор, гадна ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийлгэх, үйлчилгээнд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх шаардлага тавьж, иргэдэд Коронавируст /Ковид-19/ цар тахал, томуу, томуу төст өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллах. /Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар/ 14
10 Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлууд болон цаашид авах арга хэмжээний санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах./ Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар/ 14
11 Нийслэлийн хэмжээнд байгаа замын хөдөлгөөний хяналтын камерын системийн бүртгэл судалгаа, түүний ашиглалтын нөхцөл байдал, гэрэл дохионы ажиллахгүй байгаа нөхцөл шалтгаан зэргийг гаргаж танилцуулах. Замын хөдөлгөөний хяналтын ухаалах системийг нэвтрүүлэх шийдлийг боловсруулж танилцуулах. /Нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв/ 14
12 Улаанбаатар хотод автозамын хөдөлгөөнд оролцож байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл судалгааг нарийвчлан гаргаж, цаашид авах арга хэмжээний саналтай танилцуулах./Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар/ 14
13 Нийтийн тээврийн тоо хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авах, тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайтар хангах./Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээвэр-3, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ/ 14
14 Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
15 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
16 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд нийслэлээс зарлагдсан хурал, зөвлөгөөн, уулзалт семинарт биечлэн оролцох. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
17 Гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй барилга гэсэн хоёр холилдсон асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд зохих хууль, журмын дагуу зохицуулалтын хийж ажиллах байнгын ажиллагаанд хамтарсан ажлын хэсгийн байгуулж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Орон сууцны дэд бүтцийн газар, Хот байгуулалт, хөгжлийн газар/ 14
18 Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилга угсралтын ажил, Баянхошуу дэд төв төслүүдэд санхүүгийн хяналт, аудит хийж дүнг танилцуулах./Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Дотоод аудитын газар/ 14
19 Хот нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүдийн Засаг дарга нарт эрхийг шилжүүлэх асуудал болон хороодыг төсөвтэй болгох эрх зүйн орчныг тус тус судалж танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар/ 14
20 Дүүргийн Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах. Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай зэрэг болно. 14
21 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудын үйлчилгээний стандарт, норм дүрэм болон эмийн худалдаанд онцгой анхаарч хяналт тавьж, дүнг танилцуулах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар/ 14
22 Нийслэлийн хэмжээнд хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч хяналт тавьж, дүнг танилцуулах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
23 Соёл, урлаг, спорт, аялал жуучлалын салбар байгууллагуудын үйл ажиллагаа, ажлын тайланд шалгалт хийх, салбарын үйл ажиллагааг сайжруулах ажлуудыг зохион байгуулах. “Найрсаг Улаанбаатар”, “Хотын соёл” зэрэг ажлуудыг зохион байгуулах./Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР