Үүрэг даалгавар

2020-10-05
2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтаар ажлуудаа энэ сарын 15-ны дотор ажлуудаа бүрэн дуусгах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд, Захирагчийн харьяа инженер хангамжийн байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах, халаалт дулаанаа аваагүй иргэн, аж нэгж байгууллагуудын дулаанд холбох ажлыг яаралтай зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Захирагчийн харьяа инженер хангамжийн байгууллагууд/ 14
3 Гэмтэл саатал гарсан тохиолдолд сэргээн засварлах, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах шуурхай бригадыг бэлэн байлгах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд, Захирагчийн харьяа инженер хангамжийн байгууллагууд/ 14
4 Нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын бодис, давсаа хангалттай нөөцлөх. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд, Захирагчийн харьяа инженер хангамжийн байгууллагууд/ 14
5 Нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын бодис, давсаа хангалттай нөөцлөх, Давс цацдаг зориулалтын машин тоног, төхөөрөмжийн бэлэн байдлыг мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хангах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд, Захирагчийн харьяа инженер хангамжийн байгууллагууд/ 14
6 Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэх хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Захирагчийн харьяа инженер хангамжийн байгууллагууд/ 14
7 Засгийн газрын 2020 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Нийслэлийн мал аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах. /Хүнс, хөдөө аж ахуйн газар, Багануур, Багахангай, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан,Хан-Уул дүүрэг/ 14
8 САЙЖРУУЛСАН ТҮЛШЭЭР ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Сайжруулсан шахмал түлшний нөөц сайтар бүрдүүлэх, боруулалтын цэг нэмэгдүүлэх ажлуудаа эрчимжүүлж, дүүрэг, хороодын Засаг дарга нартай ажлаа уялдуулж ажиллах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, “Таван толгой түлш” ХХК/ 14
9 Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, угаарын хийх ашиглах заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, “Таван толгой түлш” ХХК, Нутгийн захиргааны байгууллагууд/ 14
10 Угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлэх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг хангаж мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах./Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, “Таван толгой түлш” ХХК, Нутгийн захиргааны байгууллагууд/ 14
11 Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар/ 14
12 ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийтийн тээврийн тоо хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авах, тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайтар хангах. /Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээвэр-3, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ/ 14
13 Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Замын хөдөлгөөний ачаалалыг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” А/1037 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв/ 14
14 Автозамын хөдөлгөөн зохицуулагчаа нэмэгдүүлж, замын хөдөлгөөний дүрэм, журмыг баримтлуулах, хөдөлгөөнд соёлтой оролцуулах арга хэмжээг авч ажиллах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар/ 14
15 Явган зорчигч болон хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар/ 14
16 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчин болон хүүхэд, багачуудын цугладаг газруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах чиглэлээр олон нийтийн оролцоотой урилга гаргаж, зохион байгуулж ажиллах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
17 АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ТУХАЙ: Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор батлагдсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үед ажиллах коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам”-ын хэрэгжилтийг хангах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дүүргүүдийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар/ 14
18 • Сонгуулийн хороодын байр болон санал авах байрыг зохих журмын дагуу бэлтгэж, байрны аюулгүй байдал болон тээвэр, холбоо, тоног төхөөрөмж бусад эд хэрэгслээр хангах. • Хууль тогтоомжид заасны дагуу Соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, байр, танхимыг үнэ төлбөргүй ашиглуулах үүргийг ямар нэг чирэгдэлгүйгээр шуурхай зохион байгуулах ажлыг хэвшүүлэх. • Нэр дэвшигчдээс сонгогчидтой уулзалт хийх, хурал, цуглаан зохион байгуулах үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга нар дэмжлэг үзүүлж, сонгуульд оролцогч талуудад тэгш хандах; • Баг, хорооны Засаг дарга нар эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очих боломжгүй сонгогч нарын судалгааг гаргаж, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх тухай тэдний хүсэлт, мэдээллийг холбогдох хэсгийн хороонд цаг хугацаанд нь хүргүүлэх; • Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, гадаа, битүү талбайд худалдаа, үйлчилгээ гаргах зэрэг үйл ажиллагааг хориглох; Бүх шатны сонгуулийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчдад чөлөө олгож, ажиллах нөхцөлөөр хангах, цалин, нэмэгдлийг бүрэн олгох арга хэмжээг хэрэгжүүлэх. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дүүргүүдийн Засаг дарга нар, нутгийн захиргааны байгууллагууд/ 14
19 Нийслэлийн өдрийг угтах зохион байгуулалтын бэлтгэл ажлыг сайтар хангах. /НЗДТГазар, Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлаг, бусад харьяа газрууд/ 14
20 Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайн орчны гэрэлтүүлгийг сайжруулах, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна болон дотор орчны камерын хяналтын системд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
21 Нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэдрүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
22 “Сургуулийн автобус”-ны үйлчилгээ, халдвар хамгааллын дэглэм сахиулах, автобусны техникийн бүрэн бүтэн байдал болон хүүхдийн аюулгүй байдлыг мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд сайтар хангаж ажиллах. /Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
23 Гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй барилга гэсэн хоёр холилдсон асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд зохих хууль, журмын дагуу зохицуулалтын хийж ажиллах байнгын ажиллагаанд хамтарсан ажлын хэсгийн байгуулж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Орон сууцны дэд бүтцийн газар, Хот байгуулалт, хөгжлийн газар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР