Үүрэг даалгавар

2020-08-17
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ШУУРХАЙ ХУРАЛ ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/725 дугаар захирамжаар батлагдсан хийх ажлын жагсаалтыг холбогдох байгууллагууд заалт тус бүрээр хэрэгжүүлж ажиллах, Захирагчийн ажлын албанаас захирамжийн биелэлтэд хяналт тавьж, ажлын гүйцэтгэл, явц, үр дүнг 2020 оны 9 дүгээр сарын эхний долоо хоногт Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Захирагчийн ажлын алба, инженер хангамжийн нийт байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженер, хангамжийн байгууллагууд өвлийн улиралд иргэдийг дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах шуурхай ажиллагааны бэлтгэлийг хангах. /Захирагчийн ажлын алба болон харьяа байгууллагууд, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд/ 14
3 Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, хяналт тавих тухай” А/1036 дугаар захирамжийн хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
4 Энэ сарын 15-наас эхлэн иргэддээ сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, угаарын хийх ашиглах заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангаж ажиллах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, “Таван толгой түлш” ХК, Нутгийн захиргааны байгууллагууд/ 14
5 Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавих, түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулж ажиллах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
6 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон эмнэлэгийн барилгын засварын ажлыг бүрэн дуусгах, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгт хүүхэд хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангаж үйл ажиллагааг 2020.09.01-ны дотор эхлүүлэх. /Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар/ 14
7 “Сургуулийн автобус”-ны сурагчдын аюулгүй байдлыг сайтар хангах, сургуулийн автобусны маршрут, чиглэл, үйлчлэх цагийн хуваарь болон бусад ажлуудыг Улсын Онцой комиссын гаргасан шийдвэр болон Боловсролын шинжлэх ухааны сайдын баталсан түр журамтай нийцүүлэн зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар/ 14
8 Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, үйлчилгээний цагийн хуваарь болон автобусны тоог нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлуудаа сайтар хангаж ажиллах. /Нийтийн тээврийн үйлчилгээний газар, бусад байгууллагууд/ 14
9 Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон автобусны буудал, хориглосон газарт автомашинаа байршуулж авто замын хөдөлгөөнд саад учруулж, зөрчил гаргасан тээврийн хэрэгсэлийг ачиж бүртгэх, хариуцлага тооцох, дугаарын хязгаарлалтын хяналтыг сайтар тавьж ажиллах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв/ 14
10 Шинэ коронавирус “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг шат шатандаа хариуцлагатай хэрэгжүүлж хяналтыг сайжруулж ажиллах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР