Үүрэг даалгавар

2020-02-17
2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/191 дүгээр захирамж, удирдамж батлагдсан тул хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, иргэд, аж ахуй нэгж, байгууллага болон нийслэлийн байгууллагууд ажилтан албан хаагчдыг урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр заавар зөвлөмжийг өгөх, байгууллагууд өөрсдөө дотоодоо ажилтнуудынхаа дархлааг дэмжих, хамгаалах, орчноо халдваргүйжүүлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
3 Нийслэлийн хэмжээнд 2020 онд зохион байгуулагдаж байгаа худалдан авах ажиллагааны явцын талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Эрх шилжүүлсэн байгууллагууд/ 14
4 2019 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон барилга байгууламж, обьектуудыг нийслэлийн өмчид бүртгэж дуусгах, дүн мэдээг нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. • Хөрөнгө оруулалтаар хийгдсэн 5 сайжруулсан түлшний агуулахын эзэмшигч, ашиглагчийг тодорхой болгож эзэнжүүлэх, өмчид бүртгэх гэх мэт. /Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар/ 14
5 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа эрчимжүүлэх. Үүнд: • Барилга, байгууламж, хайс хашлага, тэмдэг, тэмдэглэгээ, • Тохижилт, авто зогсоолын стандарт болон бусад чиглэлийн стандартыг боловсруулах зэрэг /Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар/ 14
6 Шинэ коронавирус “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалахаар /Нэг удаа/ нийслэлийн байгууллагуудын бүх ажилтан, албан хаагчдад хувийн хамгаалалтын урьдчилан сэргийлэх, хувцас, хэрэгсэл бусад ариутгалжуулах хэрэгслээр хангах, заавар зөвлөмж өгөх ажлыг 72 цагийн дотор зохион байгуулах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн удирдах газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар/ 14
7 Сайжруулсан шахмал түлшний түгээлт, хангамжийн бааз, дундын агуулах борлуулалтын цэгүүдэд худалдаалж байгаа болон түүхий нүүрсний хяналт шалгалтыг эрчимжүүлэх, “Таван толгой түлш” ХК-ны үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, шуурхай удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүд/ 14
8 Гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдал, угаар мэдрэгчийг хэрэглэх заавар, зөвлөгөө зөвлөмж болон томуу, томуу төст өвчин шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх мэдээллийг үүрэн холбооны оператор компаниудаар “Багц мессеж”-ээр давтамжтай хүргэх ажлуудаа зохион байгуулж ажиллах. /НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргүүд/ 14
9 2020 онд Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төлөвлөгөөт ажлуудын газар чөлөөлөлтийн ажлыг шуурхайлж, архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталгаажуулж, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг цаг алдалгүй олгох ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Дүүргүүд/ 14
10 Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлж ажиллах./Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар зам, засвар арчлалтын газар, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК/ 14
11 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөрсний уснаас шалтгаалан айл өрх, гудамж талбай, барилга байгууламжийн суурийн давхарт ус гарч байгаад судалгаа шинжилгээ хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын үүсвэрийг тодорхой болгох, Хөрсний усны түвшинг бууруулах, чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж, урьдчилан сэргийлэх ажлуудаа шуурхай зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Геодези усны барилга байгууламжийн газар, Дүүргүүд/ 14
12 Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу Цахим болон Теле хичээл зааж байгаатай холбогдуулан нэмэлтээр “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгмийн хариуцлагатай иргэн болох, хотын соёлыг түгээх чиглэлээр ажлуудаа зохион байгуулж ажиллах. Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар/ 14
13 Нийслэлийн хэмжээнд хог хаягдлыг цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хогны машинуудад хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангах “Цахим хяналт” системийг бий болгох, нэгдсэн удирдлага, хяналт тавих ажлуудаа шуурхайлах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар/ 14
14 Авто тээврийн шалган бүртгэх товчоог теле хяналтыг камерийн системийг нэвтрүүлж, цахим хяналтанд оруулах. /Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
15 Сайжруулсан түлш болон шинэ коронавирус “Ковид-19” талаарх мэдээ, мэдээллийг түргэн шуурхай дамжуулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үнэн зөв, баталгаатай мэдээллийг олон нийтэд хүргэх, мэдээ, мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шуурхай дамжуулах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
16 АТШНТ-ын товчоогоор нэвтэрч байгаа машин техник бүрийг шалгаж, иргэн бүрийн биеийн халууныг зайснаас хэмжигчээр хэмжих, шаардагдах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах. 2020 оны 02 дугаар сарын 17-ны дотор АТШНТ-ын албан хаагчдын хоол, унааны зардлыг шийдвэрлэж, шуурхай зохион байгуулалтаар хангаж ажиллах. / Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Дүүргүүд, Тээврийн Цагдаагийн алба/ 14
17 Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг теле, хяналтын камерийн системийг нэвтрүүлж, цахим хяналтанд оруулах. /Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
18 Улаанбаатар хотод үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд болон сүм хийдүүдийн үйл ажиллагаагаанд хяналт тавих. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргүүд/ 14
19 Шинэ коронавирусийн халдвар, томуу, томуу төст өвчний тархалтаас сэргийлж иргэд амны хаалтаа зүүж хэвших, гудамж, зам талбай, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчны газарт ил задгай бие засах болон хог хаягдлаар орчноо бохирдуулахгүй байх анхааруулга, зөвлөмж, зөвлөгөө өгөх үүрэг бүхий эргүүл, жижүүр ажиллуулах хуваарийг боловсруулан батлуулах. /Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР