Үүрэг даалгавар

2019-12-23
2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Агаарын чанарын бүсэд байгаа гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч тараах бэлтгэл ажлыг сайтар хангах, ашиглах заавар зөвлөмжийг олон нийтэд хэвлэл мэдээллийг хэрэгслээр дамжуулан сурталчилах ажлыг зохион байгуулах./НЗДТГазар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар,бусад байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Сайжруулсан түлшийг түгээх явуулын борлуулалтын цэг ажиллуулах машрут, нэмэлтээр борлуулалтын цэг нэмж байгуулах ажлуудаа шуурхай зохион байгуулж, хяналт тавьж ажиллах. “Таван толгой түлш” ХХК, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
3 Дүүргийн Засаг дарга нар сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн картын хэрэглээ болон хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг түүхий нүүрсний хэрэглээнд тавих хяналтыг чангатгаж ажиллах, Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны болон бусад газруудын хяналт шалгалтыг сайжруулж, шаардлагатай тоног төхөөрөмж, хүн хүчээ нэмэгдүүлэх./Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргүүд/ 14
4 Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхлэж байгаатай холбогдуулан хүүхдүүдийг гэнтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, амралтын өдрүүдэд бага насны хүүхдүүдийг орон гэртээ асран хамгаалагчгүйгээр орхихгүй байх чиглэлээр сэрэмжлүүлэг өгөх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр мэдээлэх. /Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргүүд/ 14
5 Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн газар, түгээлт борлуулалтын цэгүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэл, технологийн чанар стандартыг хангахтай холбоотой дүрэм журмыг мөрдүүлж, үйлдвэрлэлийн аюул, осолгүй байх ажиллагааг хангах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
6 Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Хүүхдийн автобусны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1294 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, Улаанбаатар хот үйл ажиллагаа явуулж байгаа хувийн бүх сургууль, цэцэрлэгүүд хүүхдийнхээ тоогоор 50-иас доошгүй хувийг сургуулийн автобусаар тээвэрлэх тогтолцоонд 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө оруулах ажлыг зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар/ 14
7 Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааны асуудлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Газар зохион байгуулалтын алба/ 14
8 Төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байгууллагууд он дуустал үйлдэж буй хугацаанд ажлаа эрчимжүүлэн, төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг төвлөрүүлэн ажиллах, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18:00 цагаас гүйлгээ хаагдах тул төсвийн байгууллагууд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, тогтмол болон ашиглалтын зардлын гүйлгээг нэн тэргүүнд гаргаж өр, авлагагүй гарах тал дээр анхаарч ажиллах./НЗДТГазар,Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон нийт байгууллагууд/ 14
9 Нийслэлийн нийт байгууллагууд тайлант онд төлөвлөсөн ажлуудаа үлдэж байгаа хугацаанд гүйцэтгэж дуугах, ажилтан, албан хаагчдынхаа үр дүнг дүгнэж, дотоод тайлангийн хурлаа зохион байгуулж ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
10 Шинэ жилийн баярыг угтаж иргэд олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт шалтгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар,Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргүүд/ 14
11 Баяраар өдрүүдэд үйлчилгээний газруудын хоол, хүнсний чанар аюулгүй байдлыг хангуулах, ил задгай худалдаалалтанд хяналт шалтгалтын ажлуудыг зохион байгуулж ажиллах.Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргүүд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР