Үүрэг даалгавар

2019-11-18
2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар бусад мэргэжлийн байгууллагууд гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч тараах, ашиглах заавар зөвлөмжийг бэлэн болгосоны дараа 72 цагийн дотор дүүрэг, хороодыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, угаарын хий мэдрэгч тараах ажлыг сайтар зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Хэрэгжүүлэгч агентлаг, Харьяа газар, Дүүрэг, Хороодын Засаг дарга нар/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Сайжруулсан түлшийг түгээх явуулын борлуулалтын цэг ажиллуулах тухай захирамжийг өнөөдрийн дотор гаргах. /НЗДТГазар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар/ 14
3 Сайжруулсан түлшний савлагаа хийх 170 гэрээт ажилтнуудыг өнөөдрийн дотор савалгаа, ууталгааны ажилд оруулах, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар дахин нэмэлтээр хүн хүч бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах. /Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Таван толгой түлш” ХХК/ 14
4 Нийслэлийн 2020 оны төсвийн төсөл, Нийслэлийн Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Концессын зүйлийн жагсаалтын төслүүдийг боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /НЗДТГазар, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба/ 14
5 Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, өр авлагыг барагдуулах, газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалыг Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулж, төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах./Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар,Газар зохион байгуулалтын алба, бусад чиг үүргийн байгууллагууд/ 14
6 Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулах, төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулж, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
7 Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж, төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1212 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
8 Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажлын чиг үүрэг нь давхцсан орон тоог цөөлөх, зарим газруудыг нэгтгэх зэрэг саналууд НЗДТГ-т ирүүлэх, ирүүлсэн саналыг нэгтгэн нийслэлийн Удирдлагуудад танилцуулах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
9 2019 оны 11 дүгээр сарын 19-нөөс 12 дугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Байшин орон сууцны тооллого”-ыг зохион байгуулах нэгдсэн заавар зөвлөмжийн дагуу цаг хугацаанд нь зохион байгуулах, тоологчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах./Нийслэлийн Статистикийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүрэг, Хорооны Засаг дарга нар/ 14
10 “Сургуулийн автобус”-ны сурагчдын аюулгүй байдлыг сайтар хангах, сургуулийн автобусны маршрут, чиглэл, өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх цагийн хуваарь зэргийг эцэг, эхчүүдэд нь тогтмол мэдээлж ажиллах. /Нийслэлийн Боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар/ 14
11 Улаанбаатар хот үйл ажиллагаа явуулж байгаа хувийн бүх сургууль, цэцэрлэгүүд хүүхдийнхээ тоогоор 50-иас доошгүй хувийг сургуулийн автобусаар тээвэрлэх тогтолцоонд 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө оруулах ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
12 2019 оны 12 дугаар сарын 01-нээс эхлээд Ерөнхий боловсролын сургуулиудад “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгмийн хариуцлагатай иргэн болох, хотын соёлыг түгээх чиглэлээр өглөө болгон 10 миунтын хөтөлбөрийг мөрдүүлж, ажлыг эхлүүлэх. /Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/ 14
13 Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, автобусны тоог нэмэгдүүлэх, стандарт үйлчилгээг сайжруулж, цахим картны цэнэглэх, худалдан борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх, өглөө цагтаа нээгддэг байхад онцгой анхаарч хяналт тавих, 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө Нийтийн тээврийн үйлчилгээний компаниудын парк шинэчлэлийн ажлын талаарх мэдээллийг танилцуулах. 14
14 Халитргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор дүүргийн Засаг дарга нар, дүүргийн хот тохижилтын компаниуд, Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот тохижилтын газрууд хамтарч зохион байгуулалтын ажлаа сайжруулах, цэвэрлэгээний авто машин, техник хэрэгсэлийн бүрэн гаргаж ажлуулах, аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр хүртлэх талбайн цасыг цэвэрлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар Дүүрэг, хорооны Засаг дарга нар/ 14
15 Ханиад томуу болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулах, хүүхдийн эмнэлэгүүдийн орны тоог нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
16 Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдал, агаар орчны чанар, цаг уурын мэдээллийн үзүүлэлт болон бусад тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, хотын стандартыг мөрдүүлэх чиглэлээр 7 хоног бүр иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч ажиллах. /НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд/ 14
17 Улаанбаатар хотод байгаа бүх төрлийн уурын болон нам даралтын зуухуудыг 2020 оны 10 дугаар сарын 1-н гэхэд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай захирамжийн төсөл боловсруулж танилцуулах. 14
18 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн Peace Village, General town хотхонуудын орчимд үүссэн нөхцөл байдлыг ажлын хэсэг шуурхай шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авч ажиллах. /Захирагчийн ажлын алба,Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Бусад мэргэжлийн байгууллагууд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР