Үүрэг даалгавар

2019-08-19
2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН 19-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилгын засварын ажлыг бүрэн дуусгах, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгт хүүхэд хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангаж үйл ажиллагааг 2019.09.01-ны дотор эхлүүлэх. 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангаж ажиллах. 14
3 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт, шалгалт явуулах. 14
4 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн Удирдлагуудыг хуваарийн дагуу оролцуулах ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах. 14
5 Сургууль, цэцэрлэгийн зарлагдаагүй засварын ажил болон гэрээ байгуулах шатанд байгаа ажлыг яаралтай хийлгэж дуусгах. 14
6 Нийслэлд хэрэгжиж байгаа барилга угсралт, их засвар, зураг төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудын явцад тавих хяналтыг нэмэгдүүлж, хугацаандаа дуусаагүй төсөл арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнг тооцож хариуцлага алдсан байгууллагуудад арга хэмжээ авах талаар санал боловсруулж танилцуулах. 14
7 Жанжин Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг төслийн дагуу хийх тохижилтын ажлыг эрчимжүүлэх 14
8 Туул голын эрэг дагуу иж бүрэн тохижилт бүхий нийт 22 орчим км явган хүний зам, дугуйн зам бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор барих бүтээн байгуулалтын ажлыг аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх 14
9 Дүүрэг бүрт хөл бөмбөгийн талбай байгуулах болон нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжинд иргэд амарч зугаалахад зориулсан иж бүрэн тохижилтын ажлуудыг зохион байгуулах 14
10 Үргэлжилсэн борооны улмаас их хэмжээний ус тогтож эвдрэлд ороод байгаа авто замуудын судалгааг гаргаж, холбогдох арга хэмжээг авах 14
11 Хичээлийн шинэ жилийн арга хэмжээтэй холбогдуулан замын түгжрэлийг багасгах чиглэлээр томоохон зах худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, амралтын өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалтаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах. / Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газар / 14
12 Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын байдалд дүгнэлт хийж, дараагийн шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. 14
13 Орон сууцны хороолол дундах тохижуулах шаардлагатай тоглоомын талбайн байршил, одоогийн нөхцөл байдлын талаарх фото зураг бүхий нэгдсэн судалгааг дүүргүүд гаргаж, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт 2019 оны 08 дугаар сарын 23-ны дотор хүргүүлэх, судалгааг нэгтгэж, дараагийн шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР