Үүрэг даалгавар

2019-07-22
2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сэлгэн ажиллуулах саналаа 2019 оны 08 дугаар сарын 01-ны дотор танилцуулах./Нийслэлийн Боловсролын газар/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд: • Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуй нэгжийн хашаанд байгаа янданг буулгах ажлыг зохион байгуулах. • Түүхий нүүрсийг нийслэл хотод нэвтрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалтыг зохион байгуулах. • Шинээр боловсруулагдсан журмыг батлуулах ажлыг шуурхайлах. • УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Удирдлагууд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн ЗДТГ болон нийслэлийн төрийн албан хаагчид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах нарийвчилсан хуваарийг гаргах. /НЗДТГазар, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Дүүрэг, хороодын Засаг дарга нар, нийт байгууллагууд/ 14
3 Иргэдийн амьдрах орчны нөхцөл байдлыг доройтуулж, эрсдэл үүсгэж буй асуудлыг холбогдох байгууллагуудын удирдлагуудтай хамтран газар дээр нь очиж ажиллах нарийвчилсан хуваарь гарган, тухайн асуудлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулж ажиллах./Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар/ 14
4 Иргэдийн ая тухтай, эрсдэлгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах 3 сарын хугацаатай шуурхай ажлын горимд шилжиж, гүйцэтгэсэн ажлаа дүүрэг тус бүрээр холбогдох чилэлийн дагуу тоо хэмжээ, байршил, харьяалах нутаг дэвсгэр /дүүрэг, хороо/ зэргээр Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлагууд Дүүргийн Засаг дарга нар, Инженер хангамжийн байгууллагууд/ 14
5 Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай“ А/503 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд: • Барилга, байгууламж болон авто замын засвар шинэчлэлийн ажил • Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажил • Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилтийн ажил • Орон сууцны хорооллын дээврийн засвар болон цахилгаан шатны засвар үйлчилгээний ажил • Гэр хорооллын гудамжны гэрэл, цахилгаан болон далан сувгийн зэрэг ажлуудыг графикт хугацаанд дуусгах, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах. • Засгийн газрын 2019 оны Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай 285 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах. /Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлагууд, Дүүргийн Засаг дарга нар, Инженер хангамжийн байгууллагууд Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Дулааны сүлжээ ТӨХК/ 14
6 Хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт тавих батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч нар хариуцсан дүүрэг, дүүрэг дээр очиж ажиллах, хөрөнгө оруулалтын ажлын чанар, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч, НЗДТГ-ын хэлтсийн дарга нар, Хэрэгжүүлэгч агентлагууд, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
7 Сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөл барих болон урсгал засврын ажлуудыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны дотор дуусгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
8 Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, гэрэл дохио, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг 2019 оны 09 дүгээр сарын 01-ны дотор байршуулж дуусгах. Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
9 Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын орчны тохижилт, иргэдийн аюулгүй, саадгүй үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлэг орчмын явган хүний зам, авто машины орц гарц, зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
10 Явган хүний зам, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж дээр автомашин байршуулж зөрчил гаргаж байгаа жолооч нарт хариуцлага тооцох талаар 2019 оны 08 дугаар сарын 01-ны дотор санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах./Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газар/ 14
11 Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Инженер хангамжийн байгууллагууд/ 14
12 Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар болон Геодези, усны барилга байгууламжийн газар/ 14
13 Нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархцтай ашигт малтмал олборлохоор аж ахуйн нэгж, байгуулагатай байгуулсан эвлэрлийн гэрээг цуцалж, нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавьсан тухай Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Байгаль орчны газар, Хан-Уул дүүргийн Засаг дарга/ 14
14 Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоотой “Цэвэр хот-Хоггүй аян” арга хэмжээг 14 хоногт тутамд зохион байгуулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, нийт байгууллагууд/ 14
15 Нийтийн эзэмшлийн гудамж талбай, нийтийн орон эзэмшлийн байрыг бохирдуулдаг асуудлыг цэгцлэх, зөрчлийг бүртгэх, мэдээлэх, оноо цуглуулах “Web application” бий болгож, иргэдийн оролцоотойгоор хотын соёлыг төлөвшүүлэх, дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах дүрэм журмыг боловсруулж, мөрдүүлэх. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
16 Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн шинэ салбаруудыг байгуулах асуудлыг судалж танилцуулах. 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР