1 |
Нийслэлийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт зохион байгуулж, гаргасан зөрчлийг арилгуулж, шалгалтын дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх. /Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нар/
|
14 |
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
|
2 |
Дүүргүүдийн худалдан авах ажиллагааны явц удаашралтай байгаа тул эрчимжүүлж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар/
|
14 |
3 |
“Сервис центр” төсөл дэд төвийн барилгын ажлыг эрчимжүүлж, ажлын гүйцэтгэл, чанарт анхаарч ажиллах. /Орон сууцны дэд бүтцийн газар/
|
14 |
4 |
Иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Цагдаагийн газар
Дүүргийн Засаг дарга нар/
|
14 |
5 |
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж ажиллах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Авто замын хөгжлийн газар,
Геодези, усны барилга, байгууламжийн газар, Дүүргийн Засаг дарга нар/
|
14 |
6 |
Нийслэлийн хэмжээнд байгаа өнгө үзэмжгүй, чанарын шаардлага хангахгүй, зар сурталчилгааны самбаруудыг цэгцлэх ажлыг зохион байгуулах./Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар/
|
14 |
7 |
Нийслэлийн хэмжээнд байгаа нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгааг анхаарч хог хаягдалгүй байлгах, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийт байгууллагууд/
|
14 |
8 |
Авто замын хаалт, хашлага нийлүүлэх нэрээр чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн нийлүүлсэн, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож, буруутай албан тушаалтнаар хохирлыг нөхөн төлүүлэх. /Захирагчийн ажлын алба/
|
14 |
9 |
Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг салбар, дүүрэг тус бүрээр хэрэгжилтийг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын ажлуудын явцыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
|
14 |
10 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 5 дугаар зарлигаар баталсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/483 дугаар захирамжийн дагуу эхний хагас жилийн мэдээ мэдээллээ НЗДТГ-т 2019 оны 06 дугаар сарын 27-ны дотор ирүүлэх.
|
14 |
11 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 5 дугаар зарлигаар баталсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын дагуу ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг боловсруулан, орон тооны албан тушаалтан томилж ажиллуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/
|
14 |
12 |
Нийслэлээс зарласан хурал, зөвлөгөөн, олон нийтийн арга хэмжээнүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорч, таслахгүй байх, биечлэн оролцож байх, хурал зөвлөгөөнд ирдэггүй удирдлагуудад хариуцлага тооцох. /Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд/
|
14 |
13 |
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг хангах. /Нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуучлалын газар, Дүүргийн Засаг дарга нар/
|
14 |
14 |
Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг ил тод нээлттэй олгож, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/
|
14 |
15 |
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар/
|
14 |
16 |
Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөгдсөн талбайд байрлуулж хяналт тавьж ажиллах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар/
|
14 |
17 |
Гамшиг ослын болон гол, усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар/
|
14 |
18 |
“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн операторын хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх бэлтгэл ажлыг хангах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар/
|
14 |
19 |
“Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн ажилтнуудыг шаардлагатай сургалт, дадлагад хамруулах талаар зохих арга хэмжээ авах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар/
|
14 |
20 |
“ERP” дотоод удирдлагын системийн ашиглалтыг сайжруулж, үүрэг даалгаврын хяналтын картыг бүрэн хөтөлж хэвшүүлэх.
|
14 |
21 |
“ERP” дотоод удирдлагын системд нийслэлээс зарласан хурал, уулзалт, зөвлөгөөний тов, зар, ирцийн бүртгэлийг цахимаар бүртгэдэг болгох. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар/
|
14 |
22 |
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажлын үр дүнг байгууллагынхаа хэвлэл, олон нийттэй харилцах нэгж, албаар дамжуулан иргэдэд цахим сүлжээгээр тогтмол ил тод нээлттэй хүргэж ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд/
|
14 |
23 |
Авто зам, инженерийн шугам сүлжээний ажлуудыг графикт хугацаанд дуусгах, гүйцэтгэл, чанарт тогтмол хяналт тавих. /Захирагчийн ажлын алба,болон инженер хангамжийн байгууллагууд/
|
14 |
24 |
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн засварын ажлуудыг эхлүүлж хичээлийн шинэ жилээс өмнө бүх засварын ажлуудыг дуусгасан байх. /Нийслэлийн Боловсролын газар,
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Дүүргийн Засаг дарга нар/
|
14 |
25 |
Өвлийн улиралд инженерийн шугам, сүлжээ болон бусад асуудлаар хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэгийн эрсдлийн нарийвчилсан судалгааг гаргаж, цаашид авах арга хэмжээний саналаа танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нар/
|
14 |
26 |
Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангах. /Дүүргийн Засаг
дарга нар/
|
14 |
27 |
Хайрга, дайрга зөөвөрлөж байгаа авто машинуудад техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, хотын төв замруу нэвтрэхдээ аюулгүй байдал болон зам дээр шороо асгах зэрэг асуудлуудыг зохицуулж ажиллах. /Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/
|
14 |
28 |
Байгаль орчны багц хуулиудад заасан эрх үүргийн хүрээнд хийгдэж буй дараах ажлуудыг шалгах, үнэлэлт дүгнэлт гаргах.
• Усны тухай хууль тогтоомжийн биелэлтийн явцад хяналт тавих, тавьж, гарсан зөрчлийг арилгах арга хэмжээ авах, ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг хууль тогтоомжийн дагуу ногдуулж, төлөлтөд хяналт тавих.
• Хүний эрүүл мэнд, байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалт болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих.
• Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, хуулиар хүлээсэн эрх үүргийг хэрэгжүүлж ажиллах. /Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/
|
14 |