Үүрэг даалгавар

2019-06-10
2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 133 дугаар сургуулийн барилга барих байршлын газрын чөлөөлөлтын асуудлыг эцэслэн шийдвэрлэх. /Газар зохион байгуулалтын алба/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сургууль, цэцэрлэгийн барилга барих 10 байршлын газар чөлөөлөлтын асуудлыг судалж шийдвэрлэх ажлын хэсгийг дүүргийн Засаг дарга нарын оролцоотой байгуулж ажиллах. /Газар зохион байгуулалтын алба, Дүүргийн Засаг дарга нар/ 14
3 Олон нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, санал боловсруулж танилцуулах, нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээ тогтоож ажиллах. /Газар зохион байгуулалтын алба, Дүүргийн Засаг дарга нар/ 14
4 Газрын биржийг байгуулах асуудлыг шуурхайлах./Газар зохион байгуулалтын алба/ 14
5 Газар эзэмших, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлсэн санал хүсэлтийг 14 хоногт багтаан шийдвэрлэдэг байх. /Газар зохион байгуулалтын алба, Дүүргийн Засаг дарга нар/ 14
6 Нийслэлийн 380 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах. Үүнд: Тохижилтын ажлын чанар гүйцэтгэл болон соёлын өвийг хамгаалж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, Дүүргийн Засаг дарга нар/ 14
7 Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг эрчимжүүлэх, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудаа шуурхайлах. /Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн Боловсролын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар/ 14
8 “ERP” дотоод удирдлагын системийн ашиглалтыг сайжруулах, нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг сургаж чадвахжуулах ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, нийт байгууллагууд/ 14
9 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, хяналт тавих, агаарын чанар сайжруулах бүс болон дүүрэг, хороод тус бүрээр тооллого явуулах хуваарийг гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
10 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнгээ дүгнэх, тайлан мэдээгээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болон дээд шатны байгууллагуудад хугацаанд нь хүргүүлэхэд анхаарч ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд/ 14
11 Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол, авто замын түгжрэл, бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч Засгийн газрын хэрэг эрхлэх газраас боловсруулж байгаа дунд хугацааны хөгжлийн баримт бичгийн төсөлд саналаа тусгаж хүргүүлэх. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ 14
12 Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах саналаа 2019 оны 06 дугаар сарын 25-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх. Анхаарах зүйл: • “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахад анхаарах, • Дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, хариуцах байгууллага, төсөв санхүүгийн тооцоо, эх үүсвэрийг тодорхой, шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр нь үндэслэлтэй, бодитой байх, • Иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлсэн байх, /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд/ 14
13 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд хэрэгжүүлэх шилжих хөрөнгө орууллат болон их засвар, тоног төхөөрөмжийн саналаа 2019 оны 06 дугаар сарын 25-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд/ 14
14 Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөг 06 дугаар сардаа багтаан нөхөн төвлөрүүлэх. /Нийслэлийн Татварын газар болон бусад байгууллагууд/ 14
15 “Улаанбаатар хотын эдийн засгийн форум-2019” зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ 14
16 Нийслэлд 2019 онд улс, нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, батлагдсан хөрөнгийг бүрэн ашиглах зорилгоор мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, ажлын явцад гарсан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын бүхий л үе шатуудад хяналт тавих, эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын орлогч, төслийн удирдагч нар ахалсан ажлын хэсэг байгуулагдсан, Ажлын хэсгээс долоо хоног бүр хариуцсан дүүргийнхээ мэдээг гарган НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст хүргүүлж, тайланг нэгтгэн Нийслэлийн Засаг даргад долоо хоног бүр, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд сар бүр таницуулах. /НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд/ 14
17 Авто зам ашигласны төлбөр, хураамжийг нэмэгдүүлэх асуудлыг дахин нягтлан тооцоо судалгаа хийж, санал боловсруулж танилцуулах./Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Татварын газар/ 14
18 Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын орчны тохижилтын судалгааг хороо, сууц өмчлөгчдийн холбоо тус бүрээр гаргаж 2019 оны 06 дугаар сарын 14-ны дотор ирүүлэх, 2019 оны 06 дугаар сарын 15-аас 07 дугаар сарын 01-ны хүртлэх хугацаанд өнгө үзэмжгүй хайс хашааг буулгаж цэгцлэх, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртлэх талбайн болон орчны тохижилтын ажлуудыг хийлгэх сарын аян өрнүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүрэг, хорооны Засаг дарга нар/ 14
19 Арслантай гүүрнээс урагшаа Замын цагдаагийн гүүр хүртлэх Сэлбэ голын тохижилтын ажлын зураг төслийг 6 дугаар сарын 20-ны дотор дуусгаж, Сэлбэ голын тохижилтын ажлыг эхлүүлэх. /Зураг төслийн хүрээлэн, Захирагчийн ажлын алба/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР