Үүрэг даалгавар

2019-05-27
2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба ажлаа уялдуулж, мэргэжлийн зөвлөлийн хурлаа хамтран зохион байгуулж, хамтран шийдвэр гаргадаг болох, дотоод зохион байгуулалтын асуудлаа энэ долоо хоногт багтаан шийдвэрлэх. /Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар “Явуулын ажлын байр”-ыг бий болгох, дүүргүүдийн ЗДТГазар иргэдэд төрийн ямар төрлийн үйлчилгээ хэрэгтэй байгаа талаархи дэлгэрэнгүй судалгааг хороо тус бүрээр гарган НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх, Судалгаанд үндэслэн “Явуулын ажлын байр”-ыг хороодод ажиллуулах хуваарийг гаргах НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст. 14
3 Нийслэлийн Эрүүл мэндийн газар 30 хоногийн хугацаанд нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, стандартыг сайжруулах, хүнд суртлыг арилгах, ажлын хариуцлага, ёс зүйд анхаарч, иргэдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулах, бодиттой үр дүн гаргаж ажиллах, анхан шатны өрхийн эмнэлэгээс эхлээд бүх шатанд анхаарч ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
4 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг тогтмолжуулах, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртлэх талбайн тохижилтын ажлуудыг хийлгэх. /Захирагчийн ажлын алба, Дүүрэг, хорооны Засаг дарга нар/ 14
5 Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байрлах Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн ажилчдын 20 айлын орон сууцны өмчлөл, ашиглалтын асуудлыг шийдвэрлэх, 2019-06-04-ны дотор танилцуулах. /Нийслэлийн Өмчийн ашиглалт, зохицуулалтын газар/ 14
6 ”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг зохион байгуулах. Үүнд: 1. Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээ зохион байгуулах. 2. Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах. 3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах. 4. Авто машины зогсоолуудыг нээлттэй байлгах. 5. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих. 6. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх. 7. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Замын хөдөлгөөний хяналтын газар, Дүүргүүд, бусад Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд/ 14
7 Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулах, хүүхдүүдийг тээвэрлэх, хоол хүнсний болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг. /Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар, Зуслангуудын удирдлагууд/ 14
8 Авто зам ашигласны төлбөр, хураамж татварын асуудлыг дахин нягтлан тооцоо судалгаа хийж, санал боловсруулж танилцуулах. /Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Татварын газар/ 14
9 Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар дүүргийн худалдан авах ажиллагааны газруудад хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах. /Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Эрх шилжүүлсэн байгууллагууд/ 14
10 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас тэдгээрийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой судалгаа, дүгнэлт, үйл ажиллагаандаа мөрдөж буй стандарт, төлөвлөгөөг 2019 оны 06 дугаар сарын 05-ны дотор Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газарт хүргүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/ /Хавсралт мэдээллийг ERP системд байршуулсан/ 14
11 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах тухай” 150 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, байгууллагууд Улсын үзлэгийн бэлтгэлийг сайтар хангах. /Нийт байгууллагууд/ 14
12 Орчны аюулгүй байдал, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж буй асуудлыг судлан тогтоох ажлыг зохион байгуулах захирамжийн төслийн санал боловсруулж шийдвэрлүүлэх. /Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар/ 14
13 Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, бүх шатны Засаг дарга нарт дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд: 1. Засгийн газрын 62-р тогтоолыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаж иргэн, хуулийн этгээдэд агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах, дулааны алдагдлыг бууруулах, дулаан хангамжийн байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, сайжруулсан хатуу түлшийг хэрэглээг дэмжих талаар олон нийтэд чиглэсэн сургалт явуулах, сурталчилгаа хийх, зөвлөмж хүргэх. 2. Гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний нөөцийн судалгааг гаргах. 3. Гэр хороололд оршин суугаа албан хаагчдыг дулааны улиралд сайжруулсан хатуу түлш худалдан авах нөхцлөөр хангах;. 4. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг дулааны улиралд сайжруулсан хатуу түлш худалдан авах, нөөцлөхийг уриалах. 14
14 НИТХ-ын 2019 оны 24/17 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/322 дугаар захирамж шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. Үүнд 1. Иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэх үүднээс дүүрэг, хороодын түвшинд салбар ажлын хэсгийг шуурхай удирдлагаар хангаж, дэмжлэг үзүүлэн идэвхтэй хамтран ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт. 2. Газрын зөрчил арилгах ажлын үр дүнд чөлөөлсөн газруудад зураг төсөл боловсруулан баталж, тохижилт, зам талбайг байгуулан газар ашиглалтыг сайжруулахад анхаарч ажиллахыг УБ хотын Захирагчийн ажлын алба, Хот байгуулалт, хөгжлийн газарт 3. Урьдчилж төлөвлөсөн ажлуудаас үлдсэн 19 байршилд газар чөлөөлөлтийн ажлыг шуурхай хийж гүйцэтгэх, судалгаа шинжилгээ, хийж бусад байршлуудыг тогтоох. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 14
15 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон хорооны Засаг дарга нар ойр орчныхоо авто замын хөдөлгөөний ачаалал, замын орц гарц, түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний эрчмийг сайжруулах чиглэлээр тодорхой, үр дүнд хүрхүйц, саналыг 2019 оны 06-р сарын 05-ны дотор НЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх. /Нийт байгууллагууд/ 14
16 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийнхөө ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, төрийн албан хаагчийн ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, нутгийн захиргааны байгуулагуудын албан хаагчдын сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллагууд/ 14
17 Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах ерөнхий боловсролын сургуулийн асуудлыг яаралтай шийдвэрлэх 14
18 Нутгийн захиргааны байгууллагуудаас томоохон аж ахуйн нэгж байгууллагад очиж үйлчилдэг болох асуудлын талаар саналаа НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх. 14
19 Налайхын Үйлдвэр, технологийн паркын техникийн нөхцлийн талаар зөв шийдэл судалж, гаргахыг яаравчлах. Захирагчийн ажлын алба 14
20 Ачаалал ихэссэн дэд станцуудын асуудлыг яаралтай шийдвэрлэх Захирагчийн ажлын алба. 14
21 Дүүрэг, хороодын Засаг дарга нар харьяа нутаг дэвсгэрийн тохижилтын ажилд анхаарал хандуулж ажиллах. 14
22 Төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, оролцоо, цаг ашиглалтыг сайжруулах, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хариуцсан чиглэлээр хүнд сурталгүй түргэн шуурхай үйлчлэх, харуул хамгаалалтаас эхлээд ёс зүйн өндөр зарчимтай ажиллах, иргэдийг хүлээлгэлгүй түргэн шуурхай үйлчлэх 14
23 Авто замын хаалт, хашлага хийх, нийлүүлэх нэрээр чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн нийлүүлсэн байгууллага, холбогдох албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах 14
24 Яармаг дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын асуудлыг холбогдох дүрэм журмын дагуу шийдвэрлэх 14
25 Хороодын Засаг дарга нар иргэдийнхээ санал бодлыг сонсож, иргэдтэйгээ тулж ажиллах, ажилгүй иргэдийн судалгааг гаргаж, ажлын байраар хангах асуудлыг судлан шийдвэрлэх. 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР