Үүрэг даалгавар

2019-05-13
2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Иргэдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн нийт байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 2018-2019 оны өвөлжилтийн дүн, тайланг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулах. /Захирагчийн ажлын алба, бусад инженерийн байгууллагууд/ 14
3 Нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй, олон нийтийн оролцоотой зохион байгуулах, удаашралтай байгаа төсөл, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх. /Эрх шилжүүлсэн байгууллагууд/ Барилга барих газаргүй сургууль, цэцэрлэгүүдийн тухайн орчны боломжит газрын судалгааг хийж асуудлыг шийдвэрлэх. /Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар/ 14
4 2016 оноос хойш Улс, нийслэлийн төсөв болон нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудыг салбар, төрөл чиглэлээр нийслэлийн өмчид бүртгэж авсан тухай нэгдсэн мэдээллийг бэлтгэж танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар/ 14
5 Д.Сүхбаатарын талбайн урд байрлах 2.5 га газар, Асашорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, Улаанбаатар зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн болон Олон нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Захирагчийн ажлын алба, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар/ 14
6 Улаанбаатар хотын хэмжээнд байгаа олон нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжуудын бүртгэл, тооллого, кадастрын мэдээллийг нэгтгэн гаргаж танилцуулах. /Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар/ 14
7 Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэр болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудыг уялдуулж, энэ хүрээнд хийх ажлын нэгдсэн төлөвлөгөөг гаргаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба/ Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг хийх, зориулалтын усалгааны машинаар усалж, чийгшүүлж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар, Холбогдох мэргэжлийн байгууллагууд/ 14
8 Нийтийн тээврийн автобусны буудлуудын зогсоолуудыг хууль бусаар эзэлж, такси үйлчилгээ явуулж байгаа жолооч нарт хариуцлага тооцох, нийтийн тээврийн автобуснууд чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлж, хяналт тавьж ажиллах. /Замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
9 Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх бэлтгэлийг хангуулах, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой бэлтгэлийг газар дээр нь үзэж шалгаж, хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангуулах. /НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
10 Найрамдал зуслан болон бусад хүүхдийн зуслан, цэцэрлэг, сургууль орчмын олгогдсон, олгогдоогүй газрын болон барилга, байгууламжийн нарийвчилсан мэдээллийг ангилан гаргаж танилцуулах, Хүүхдийн зуслангийн орчимд барилга, барих зөвшөөрөл олгохгүй байх, зөвшөөрөлтэй боловч барилга барьж эхлээгүй аж ахуйн нэгж байгууллагуудын зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллах. /Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар/ 14
11 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэнд нийт байгууллагууд идэвхитэй оролцох, иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангах. /Нийслэлийн нийт байгууллагууд/ 14
12 Д.Сүхбаатарын талбайн тохижилтийн зураг төслийн даалгавар боловсруулах сонгон шалгаруулах уралдааныг олон нийтийн дунд нээлттэй зарлах, 5 дугаар сард багтаан тохижилтын ажлыг эхлүүлсэн байх. /Хот байгуулалт, хөгжлийн газар/ 14
13 Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх төлбөртэй зогсоолуудыг “Бямба гаригт” үнэ төлбөргүй болгох асуудлыг судалж шийдвэрлэх. /Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Дүүргүүд/ 14
14 Нийслэлд үйл ажиллагаа явуулж музейн цагийн хуваарийг нягтлах, амралтын өдрүүдэд хүүхэд багачууд, гэр бүлээр чөлөөт цагаа өнгөрүүлэх соёл урлагийн газруудыг нэмэгдүүлэх боломжийг судалж холбогдох дээд шатны байгууллагуудад саналаа хүргүүлж, тодорхой ажлуудыг зохион байгуулж ажиллах. /НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Соёлын урлагийн газар, бусад байгууллагууд/ 14
15 Нийслэл хотын цахим хэрэглээний асуудлыг анхаарах ажлын хүрээнд үйлчилгээний байгууллагууд “Wi-Fi” орчныг судалж, тоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулах. /Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Дүүргүүд/ 14
16 НИТХ-ын 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 24/17 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ын хэрэгжилтийг сайтар хангах, буулгасан хайс, хашааны газруудад тохижилт хийх ажлын төлөвлөгөөг гаргах, бүртгэлжүүлэх. /Захирагчийн ажлын алба, Хот, байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Дүүргүүд/ 14
17 Яармаг орчмын аж ахуйн нэгж, айл өрхүүдийн газар зохион байгуулалтын мэдээллийг гаргаж, Яармагийн шинэ төлөвлөлтийн ажлуудыг эхлүүлэх. /Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба/ 14
18 Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрууд ажлын зохион байгуулалтыг хийж, бусад холбогдох байгууллагуудтай хамтран хотын стандартыг бий болгох, ямар ажлуудыг зохион байгуулах талаар 2019 оны 05 дугаар сарын 27-ны шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. НЗДТГазар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд дээрх байгууллагуудад дэмжлэг үзүүлж, ажлаа уялдуулах талаар саналаа хүргүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
19 Нийтийн тээврийн үйлчилгээний газрын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүн, цаашид авах арга хэмжээ санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Нийтийн тээврийн үйлчилгээний газар/ 14
20 НЗДТГ-ын “Явуулын ажлын байр” ажиллаж эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дүүрэг, хороонд ажиллах ажлын хуваарьтай уялдуулах, бэлтгэлийг сайтар хангах. /НЗДТГазар, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлагууд/ 14
21 Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Цагдаагийн газар, Дүүргүүд, бусад мэргэжлийн байгууллагууд/ 14
22 Авто зогсоол, ногоон байгууламж, тохижилтыг ерөнхий төлөвлөгөөндөө тусгаагүй аж ахуйн нэгжид барилга барих зөвшөөрөл олгохгүй байх, барилгын зөвшөөрөл олгох дүрэм, журамд өөрчлөлт оруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албанаас газрыг өмчлөхгүй, шинээр олгохгүй байх/ 14
23 Барилгын талбайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг сайтар хангах, барилгын машин тоног, төхөөрөмжийн аюулгүй байдалд хяналт тавих. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, бусад мэргэжлийн газар/ 14
24 Хүнсний аюулгүй байдал болон эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй импортын бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байгаад хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар/ 14
25 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга мэдээлэл бэлтгэж танилцуулах. 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР