Үүрэг даалгавар

2019-04-22
2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Цаг агаарын хэт хуурайшилтын улмаас ой хээрийн түймэр гаргах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/329 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Байгаль орчны газар, Аялал жуучлалын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Дүүргүүд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосон тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/337 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
3 “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд иргэд түр цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцохтой холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нийслэлийн төр, захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх, дуусах цагийг 10.00-19.00 минут байхаар гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/339 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
4 “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд иргэд аюулгүй талбайд түр цугларах дадлагыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өглөөний 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулахтай холбогдуулан Улаанбаатар хотын авто замын байгууламжийг хаасан тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/338 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс, Дүүргийн Засаг дарга нар/ 14
5 Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/333 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг 05 дугаар сарын 01-ны дотор дуусгаж, 05 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх. /НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Захирагчийн ажлын алба, Худалдан авах ажиллагааны газар, Авто замын хөгжлийн газар, Хөрөнгө оруулалтын газар, Эрх шилжүүлсэн байгууллагууд/ 14
6 Орчны эрүүл аюулгүй, тав тухай байдлыг хангуулах, өнгө үзэмжтэй байлгах зорилгоор гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд, Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
7 Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон гудамж замын тохижилтыг нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/322 дугаар захирамжийн хэрэгжилтийг дараагийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Авто замын хөгжлийн газар, бусад байгууллагууд/ 14
8 Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө тасалдаж байгаа тул орлого бүрдүүлэгч байгууллагууд ажлаа эрчимжүүлэх, орлогын тасалдлыг төрлөөр нь нөхөн төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, нийслэлийн Татварын газар, Дүүргүүдийн Засаг дарга нар болон бусад байгууллагууд/ 14
9 Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, камержуулах, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллах. /Нийт байгууллагуудад/ 14
10 Нийслэлийн хэмжээнд мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүд/ 14
11 Нийслэлийн хэмжээнд мал амьтны гоц халдварт шүлхий болон гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн аюулгүй байдалд хяналт тавих. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
12 Дүүргүүд хороо, харьяа байгууллагуудынхаа бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, Захирагчийн ажлын албатай ажлын зарим чиг үүргээ уялдуулах. /Дүүргийн Засаг дарга нар, Захирагчийн ажлын алба/ 14
13 Нийслэлийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх, айл, өрх иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүрт мэдээллийг хүргэж ажиллах, иж бүрэн сургуулийн бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангах. /Дүүргийн Засаг дарга, Хороодын Засаг дарга, Нийслэлийн Онцгой байдлын газар, НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс/ 14
14 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дүүргүүдийн Засаг дарга, хороодын Засаг дарга, Иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах. /НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, Харьяа газрууд, Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР