Үүрэг даалгавар

2019-04-08
2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Агаарын бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тухай”, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилт, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын 05 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Шуурхай зөвлөгөөнд танилцуулах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, нийслэлийн Боловсролын газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Захирагчийн ажлын алба/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 НИТХ-ын Тэргүүлэгчдийн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сap бүрийн 09-ний өдрийг ”Бидний эрүүл мэнд, аюулгүй байдал” болгон зохион байгуулах журмын төслийг боловсруулж танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын орлогч, НЗДТГ-ын Нийгмийн бодлого хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар/ 14
3 Газрын харилцааны чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг 14 хоногт багтаан шийдвэрлэдэг байх журмын төслийг боловсруулах. /НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба/ 14
4 Улаанбаатар зам, засвар арчлалтын газрыг 6 тэрбум төгрөгийн өр, авлага, үүссэн нөхцөл байдлыг судалж шалгах, үйл ажиллагааг жигдрүүлэх. /НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Захирагчийн ажлын алба/ 14
5 Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд 7 хоног бүр хийсэн ажлын гүйцэтгэл, хийх ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх. /Нийт байгууллагууд/ 14
6 Туул голын онцгой хамгаалалтын бүсэд олгосон газрын эзэмших эрхийг цуцлах Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд олгогдсон газарт барилга байгууламжийн зөвшөөрөл олгохгүй байх Хот байгуулалт, хөгжлийн газар, Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд хяналт шалгалтыг зохион байгуулах Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар. 14
7 Туул голын эрэг дагуу зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан “Идэр интернешнл” ХХК, “Зүүн баян Pефайнери” ХХК-нуудын барилгын үйл ажиллагааг зогсоох. /Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
8 Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахтай холбогдуулан нутгийн захиргааны байгууллагуудыг 04 дүгээр сарын 08-аас 26-ны өдрийг хүртэл хугацаанд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлэх тухай захирамж гарч байгаа тул байгууллагуудын бэлтгэл бэлэн байдлыг хангах, энэ хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, сургалтын үйл ажиллагаанд байгууллагууд идэвх санаачилгатай оролцох. /Нийслэлийн Нутгийн захиргааны нийт байгууллагууд, Удирдлагуудад/ 14
9 Сургууль цэцэрлэгийг барих газар чөлөөлөлтийн ажлыг онцгой анхаарч шуурхайлж ажиллах. /Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
10 Сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийг оновчтой тогтоох, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын асуудлыг шийдвэрлэх ажлыг судалж хэрэгжүүлэх. /Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
11 Дүүргийн нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдсөн сургууль цэцэрлэгийн барилгын ажилтай газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцаж, гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзаж, ажил явуулах ямар гарц байгааг тодорхойлж нийслэлийн Удирдлагад танилцуулж, шийдвэр гаргуулах. /Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Дүүргийн Засаг дарга нар/ 14
12 Газрын тухай хуулийн 40.1.6-дахь /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ заалтын дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгаа газруудын судалгааг танилцуулах, эхний ээлжинд эзэнгүй байгаа хашааны орчны тохижилт, ногоон байгууламж, зүлэгжилт хийлгэх шаардлага хүргүүлэх, шаардлагыг хугацаанд биелүүлэхгүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
13 Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
14 Улаанбаатар хотын хэмжээнд тохижилт, үйлчилгээний аянг Захирагчийн ажлын алба зохион байгуулах, Орон сууцны болон гэр, хороололын гудамж, талбайн хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, хяналт тавих, нутаг дэвсгэрийн гудамж талбайн аюулгүй байдлыг хангаж, газар дээр нь ажиллах./Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар/ 14
15 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд усалгаа чийгшүүлэлтийг тогтмол хийх, үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААНБ- гууд орчны хариуцсан талбайгаа моджуулах, ногоо зүлэгжүүлэх ажлыг нэг бүрчлэн зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар, Нийт байгууллагууд/ 14
16 Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайн авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хөдөлгөөн тусгаарласан өнгө үзэмжгүй хайсыг хураах, зайлшгүй шаардлагатай газар нь байршуулах. /Захирагчийн ажлын алба, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар/ 14
17 2019 онд нийслэлд хийгдэх инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг авто замын ажлуудтай сайтар уялдуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, нэгдсэн график төлөвлөгөө гаргах, засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэдэд байнга урьдчилан мэдээллийг хэвлэл, олон нийтийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс, Авто замын хөгжлийн газар, Инженерийн хангамжийн байгууллагууд, Дүүргийн Засаг дарга нар/ 14
18 Нийслэлийн худалдан авах ажиллагааны үйл ажиллагааг хууль, дүрэм журмын хүрээнд Нийслэлийн Иргэний танхимд ил тод нээлттэй, хэвлэл мэдээлэл, олон нийтийг оролцуулан зохион байгуулах. /НЗДТГазар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, бусад агентлагууд, Дүүргийн Засаг дарга нар/ 14
19 Дүүрэг бүрт барих хөл бөмбөгийн ногоон талбай барих ажлын бэлтгэлийг хангах, байршлаа тодорхой болгох. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга/ 14
20 “Харшлийн эсрэг хамтдаа” уриан дор “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг сайтар зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хорооны Засаг дарга нар, Хот тохижилтын газар, нийт байгууллагууд/ 14
21 Хот тохижилтын газар усалгаа, цэвэрлэгээний тоног, төхөөрөмж болон бусад шаардлагатай тоног, төхөөрөмж хэрэгслээ яаралтай хуулийн дагуу худалдан авах, 5 дугаар сардаа багтаан нийслэлийн гудамж, талбайг чийгшүүлэх, цэвэрлэх ажлыг хийх. /Захирагчийн ажлын алба, Хот тохижилтийн газар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР