Үүрэг даалгавар

2019-03-18
2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Худалдан авах ажиллагааны үйл ажиллагааг хууль, дүрэм журмын хүрээнд ил тод нээлттэй, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээлэл, олон нийтийг оролцуулан зохион байгуулах, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө боловсруулан танилцуулах. /Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Дүүргүүд, Эрх шилжсэн байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Барилгын ажлын талбай, хашааны стандартыг шинээр тогтоох, барилгын материал зөөж тээвэрлэх, зорчих зэрэг асуудлуудыг зохицуулсан журмын төслөө дахин боловсруулж танилцуулах, Газрын албаны үйл ажиллагаатай холбоотой иргэдийн өргөдөл, гомдол, саналыг түргэн шуурхай шийдвэрлэх, газар чөлөөлөлтийн ажлуудыг анхаарч ажиллах. /Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар/ 14
3 УБ хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгжийн, Азийн хөгжлийн банкны Дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийн газар чөлөөлөх асуудлыг цэгцлэх, ажлын чиг үүргийн уялдаа холбоог сайжруулах. /Нийслэлийн Газрын алба, УБ хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгж/ 14
4 Нийслэлд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд, газрын нөхөн олговортой холбоотой зардлуудад санхүүгийн хяналт шалгалт, аудит хийх. Нийслэлд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд аудит хийсэн тухай дүгнэлт, гарсан зөрчил дутагдлыг арилгуулсан талаар танилцуулга бэлтгэж танилцуулах. /Нийслэлийн Дотоод аудитын газар/ 14
5 Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа гэрэлтүүлгийн ажлыг “Нэг стандарттай - Нэг шаардлагатай” болгох, гэрэлтүүлгийг өнгө үзэмтэй, байнгын ажиллагаатай, чанарын шаардлага хангасан гэрэлтүүлэгтэй байхад анхаарч ажиллах, Гэрэлтүүлгийн шонд байгаа кабелийн болон цахилгааны утасны асуудлыг цэгцлэх, гэрэлтүүлгийн шон, гэрэлтүүлгийг нэг стандарттай болгох ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд/ 14
6 Нийслэлийн хотын иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд онцгой анхаарах, эрүүл мэндийн үйлчилгээний стандарт шаардлага анхан шатны байгууллагаас дээд шатанд хүртэл мөрдүүлж, ажлаа уялдуулж ажиллах. Өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга/ 14
7 Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/1130 дугаар захирамжаар Авто замын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэдэг ерөнхий боловсролын зарим сургуулийн сурагчдыг гэр сургуулийн хооронд аюулгүй, ая тухтай зорчих боломжийг судлах зорилгоор “Хүүхдийн автобус”-ны шинэ чиглэлийг турших, Мөн нийтийн тээврийн асуудалтай уялдуулан хүүхдийн автобусны асуудлыг судалж шийдвэрлэх санал боловсруулж танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Тээврийн газар/ 14
8 Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, авто зам болон ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн тоглоомын талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гудамж талбайд ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдлыг хангах, хяналт тавих. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Хот байгуулалт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Дүүргүүд/ 14
9 НИТХ-ын Тэргүүлэгчдийн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийг заалт бүрээр хангаж ажиллах. “Бидний эрүүл мэнд, аюулгүй байдал” нэг өдрийг cap бүрийн 09-ний өдөрт товлон өмчийн төрөл үл хамааран, нутгийн захиргааны болон бусад бүх байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдээс эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр өөрийн амьдарч, ажиллаж, амарч буй орчин, нөхцөл байдалд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авах, зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр харилцан шаардлага тавьж, биелүүлэх өдөр болгох ажлыг зохион байгуулах. /НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Хот байгуулалт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Дүүргүүд/ 14
10 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дүүргүүдийн Засаг дарга, хороодын Засаг дарга, Иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, Уулзалтын хуваарь, дүүрэг, хороодод тулгамдсан асуудлуудыг судалж хамтран шийдвэрлэх асуудлуудыг тодорхой болгох. /Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч Нийслэлийн Засаг даргын орлогч, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, Харьяа газрууд, Дүүргүүд/ 14
11 Гүний худгийн ус шинжилгээгээр “E.coli буюу гэдэсний савханцар” халдварт гарсантай холбогдуулан гэдэсний савханцар өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэл гаргахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллах. /Байгаль орчны газар,Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР