Үүрэг даалгавар

2017-03-27 00:00:00
2017 ОНЫ 03 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд 2017 оны эхний улирал дуусаж байгаатай холбогдуулан тухайн улиралд төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлж ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд/ 14 Үүрэг даалгавар
2 Нийслэлийн хэмжээнд хог цэвэрлэгээний аян өрнүүлэх ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүдийн Засаг дарга нар, нийт байгууллагууд/ 14
3 Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн авто замын нөхцөл байдал, тэмдэг тэмдэглэгээ, үерийн далан шуудуу, хур хог хаягдал, гудамж замын дагуу байрлуулсан сурталчилгааны самбаруудын агуулга, өнгө үзэмж зэрэгтэй биечлэн танилцаж холбогдох арга хэмжээ авах, зөвшөөрөлгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэж байгаа тохиолдлуудыг бүрэн зогсоох. /Дүүргүүдийн Засаг дарга/ 14
4 Автобусны буудлуудын зогсоолуудыг эзэлж хууль бусаар таксийн үйлчилгээ явуулж байгаа жолооч нарт хариуцлага тооцох, нийтийн тээврийн автобуснууд чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэх. Авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хяналтын камеруудыг хэвийн үйл ажиллагаанд оруулж, зөрчлүүдийг бүртгэж, хариуцлага тооцох. /Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, Нийтийн Тээврийн газар/ 14
5 “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль, “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэн томоохон төвлөрсөн зах, худалдааны төвүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын нэгдсэн системд холбогдсон байдалд хяналт тавих нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж танилцуулах. /Нийслэлийн Татварын газар/ 14
6 Туул голын хамгааллтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа элс, хайрганы карьер ашиглаж буй аж ахуйн нэгж байгууллагын газрын эрхийг шалгах, хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох яамтай зөвшилцөж шийдвэрлэх. /Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн газрын алба/ 14
7 Гэр хорооллын нарийн болон мухар гудамжны судалгааг гаргах, газрыг чөлөөлөн түргэн тусламж, гал унтраах, аврах ажиллагааг шуурхай хүргэх, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх. /Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Газрын алба/ 14
8 Улаанбаатар марафон” Олон улсын гүйлтийн тэмцээн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дунд нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялуулуулах тул байгууллагууд идэвхтэй оролцох. /Нийт байгууллагуудад/ 14

Үүрэг даалгавар