Түүхэн бүтээн байгуулалтын эздэд төсөл хэрэгжүүлэх эрхийн батламж гардууллаа
Нийслэл хот  түүхэн бүтээн байгуулалт болох “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн ажлыг өрнүүлэхэд бэлэн боллоо. НИТХ-ын 2013 оны 02 дугаар 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа”-ны журмын дагуу төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах ажил шат дараатайгаар үргэлжлэн, газар өмчлөгч, эзэмшигч иргэдтэй тохиролцоонд хүрч, олонхийн дэмжлэг авсан 8 аж ахуйн нэгжид албан ёсоор нийслэл, компани, иргэний 3 талт хэлэлцээр хийж, бүтээн байгуулалтын ажлаа  эхлэх эрх бүхий “Батламж”-ийг 05 сарын 29-ний өдөр гардууллаа
2013 -оны 5 -р сарын 30
1317
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн баяраар аюулгүй байдлыг чанд сахихыг анхаарууллаа
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй тохиох гэж байна. Энэ өдөр  Сүхбаатарын талбайд нэдсэн арга хэмжээ болно. Түүнчлэн дүүрэг хороо бүр өөр өөрийн онцлогт тохируулан баярын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.  Энэ үеэр иргэд хүүхэд багачууд олноор цугларах учраас бага насны хүүхдээ хараа хяналтгүй явуулахгүй байж, өөрсдийн анхаарал болгоомжгүй байдлаасаа болж хүүхэд төөрөх эрсдэлтэй байдаг
2013 -оны 5 -р сарын 30
986
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрүүл, аюулгүй орчинд наадамлах нөхцлийг бүрдүүлнэ
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний комисс  хуралдаж, наадмын бэлтгэл ажлыг хангуулах тухай хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Баяр наадам зохион байгуулах комиссын салбар хорооны гишүүд Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх урьдчилсан  төлөвлөгөөгөө  баяр наадам зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагвад танилцууллаа
2013 -оны 5 -р сарын 30
1402
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх өдөрлөг эхэллээ
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Онцгой Байдлын Газар, Улаанбаатар хотын Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чадавхийг бэхжүүлэх төслийн баг хамтран Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх өдөрлөгийг зохион байгуулж байна.  Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 15 сарын хугацаанд хэрэгжүүлсэн /ЖАЙКА/ “Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа  энэхүү арга хэмжээний зорилго нь Улаанбаатар хотод учирч болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн талаарх ойлголтыг төлөвшүүлэх, учирч болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшиг тохиолдсон үед авах арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллага болон иргэдийн хамтын ажиллагаа, гамшгаас хамгаалах ойлголтыг гүнзгийрүүлэх, газар хөдлөлтийн гамшгийн мэдээллийг бодитойгор  хүргэхэд оршиж байна.
2013 -оны 5 -р сарын 30
1313
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зүүн салааны шинэ эцсийн 1,2 км замыг хааж, хучилтын ажил хийнэ
Нийслэл хотод зам засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийсээр байна. Зайсангийн хойд талд байрлах жижиг төмөр бетон гүүрийг буулгаж, дөрвөлжин хоолой угсрах тул тухайн хэсгийн замын хөдөлгөөнийг 2013.05.31 – 2013.07.13 хүртэл хаахаар төлөвлөөд байна.  Мөн түүнчлэн Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1,2 км авто замыг 2013.06.02 – 2013.06.10 хооронд хэсэгчлэн хааж хучилтын ажил хийх юм
2013 -оны 5 -р сарын 30
16724
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Дулаан цаг ирэхэд Улаанбаатар хотод хөрсний бохирдлын асуудал тулгардаг. Тиймээс Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, тулгамдаж буй асуудлуудыг  тодорхойлох, ариутгал халдваргүйжүүлэлтэд хэрэглэж байгаа бодисын ач холбогдол, үр дүнгийн талаар нэгдсэн нэг ойлголтод хүрэх, холбогдох байгууллагуудад мэдээлэл өгөх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа
2013 -оны 5 -р сарын 30
2079
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн баяраар төв талбайн 2 талын замын хөдөлгөөнийг хязгаарлана
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 06-р сарын 01-ний өдрийн 11:00-17:00 цагт Д.Сүхбаатарын талбайд баярын нэгдсэн үйл ажиллагаа болно. Баярын арга хэмжээний үеэр  автозамын түгжрэл үүсэхээс сэргийлж, Сүхбаатарын талбайн 2 талын урсгалыг 07-17 цагийн хооронд хаах учраас төв талбайн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд болон иргэд 07 цагаас өмнө ажлын байрандаа очсон байх шаардлагатайг ажлын хэсгээс санууллаа
2013 -оны 5 -р сарын 30
1544
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатарын талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагуудад зөвлөж байна
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/491 дүгээр захирамжийн дагуу ”Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” сарын аяны хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах Хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаанд оролцож буй худалдаа, үйлчилгээний байгууллагуудад дараах зөвлөмжийг хүргүүлж байна
2013 -оны 5 -р сарын 30
1909
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Авлигагүй төрийн үйлчилгээ” хэлэлцүүлэг болно
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөө"-г баталсан юм. Энэхүү төлөвлөгөөний дагуу авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх, ухуулан сурталчлах, байгууллагын удирдлагуудаас гаргаж буй шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоон мөрдүүлэх зэрэг цогц үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээр тусгасан.
2013 -оны 5 -р сарын 30
584
ДЭЛГЭРЭНГҮЙ