Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажил 3-р сарын 01-ээс эхэлж байна

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 48 тоот захирамжийн дагуу  Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил 3-р сарын 1-ээс  эхэлж байна. Энэ талаар  нийслэлийн Захирагчийн ажлын алба болон нийслэлийн Татварын газраас  хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2013 -оны 2 -р сарын 28
1612
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Бадрал : Хотын үзэмж, аюулгүй байдлыг хангасан рекламны самбартай болно

 Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг хэлэлцэн баталсан. Журмын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаас тодруулга авлаа

2013 -оны 2 -р сарын 27
2536
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилгын зөвшөөрлийг нэг цэгээс олгох талаар туршлага сонслоо

    Төрийн үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгаж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, нэг цонхоор хүргэнэ  гэж нийслэлийн Засаг дарга 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан юм. Тиймээс нийслэлийн Засаг даргын Тамгын газраас төрийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэх зорилгоор хэд хэдэн ажлыг хийж эхлүүлээд байгаа бөгөөд, нийслэлд хэрэгжүүлэх гэж байгаа нэг цэгийн үйлчилгээний зарчим, үйл ажиллагаатай танилцан зөвлөгөө өгөхөөр  Бүгд Найрамдах Гүрж Улсын зөвлөх багийнхан нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн байна.

2013 -оны 2 -р сарын 27
1184
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийг дэмжинэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны  дагуу нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах зорилтот ажлыг эхлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Монголын хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн үндэсний холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2013 -оны 2 -р сарын 27
1312
ДЭЛГЭРЭНГҮЙ