“Цэцгэн байгууламж” байгуулах төсөл хүлээн авна
Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас “Ногоон байгууламжийн төлөвлөлтийн асуудалд гоёл чимэглэлийн цэцэгт ургамлыг төлөвлөх нь” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Цэцгэн байгууламж байгуулах төсөл шалгаруулахад нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана” гэж онцлон хэлж байсан юм
2013 -оны 5 -р сарын 28
940
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл, дүүргүүдэд хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хуваарь гарлаа
Нийслэлийн Засаг  даргын Тамгын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “Дэлхийн байгаль орчны өдөртэй”-тэй хамтатган тэмдэглэхээр боллоо. Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхдэд үүрэг хариуцлагыг таниулах, байгаль орчноо хайрлан хамгаалж, эрүүл аюулгүй хотыг бүтээхэд гэр бүлийн гишүүн нэг бүрийн оролцоог ухамсарлуулахад нөлөөлж, баяр ёслолыг эрүүл цэвэр орчинд тэмдэглэн өнгөрүүлэхээр 9 дүүрэг, хороо тус бүр дээр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх гэж байна
2013 -оны 5 -р сарын 28
1057
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ТҮК”-ийн ажилчдын хүүхдүүд зусланд амрах эрхийн бичгээ гардаж авна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар хамтран хүүхэд багачууддаа зориулан олон арга хэмжээг зохион байгуулж байгаа
2013 -оны 5 -р сарын 28
935
ДЭЛГЭРЭНГҮЙ
6 сарын 1-нд хүүхдүүд нийтийн тээврээр үнэгүй зорчино
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн ЗДТГ, Тээврийн газар, Монголын сурагчдын холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран “Инээмсэглэл хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ. Нийтийн тээврийн  мөнгө хураагч, жолооч нар бяцхан хүүхдүүддээ хүндэтгэл үзүүлж,  6-р сарын 1-ний өдөр 16 нас хүртэлх  хүүхдүүдийг  нийтийн тээврээр үнэгүй зорчуулна
2013 -оны 5 -р сарын 28
944
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шилжүүлээгүй шугам, кабелиудыг тасална
Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.6 км авто зам барих ажлын хүрээнд Зайсан толгойн хойно байрлалтай жижиг төмөр бетон гүүрийг буулгаж, дөрвөлжин хос хоолой барих ажлыг 5 сарын 31-нээс 7 сарын 13-ны хооронд хийхээр төлөвлөсөн
2013 -оны 5 -р сарын 28
904
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай болжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн Баасан гарагт  Ус сувгийн Удирдах газрын харъяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.
Улаанбаатар хотын айл өрх, албан байгууллага, үйлдвэрүүдийн бохир усыг хүлээн авч механик, биологи цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлэн Туул голд нийлүүлэх үүрэгтэй энэхүү цэвэрлэх байгууламж нь 1964 онд байгуулагджээ
2013 -оны 5 -р сарын 27
1201
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн ажлыг зохион байгуулж байна
2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийслэл хотын нутаг дэвсгэрт 1365 удаагийн гал түймэр гарч, түүний улмаас 23 хүн түлэгдэн, 18 хүн нас барж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд 3 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Гарсан гал түймрийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өссөн байна
2013 -оны 5 -р сарын 27
826
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын хуралдаанаар Гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 05 сарын 24-ний өдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн өргөн барьсан Худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. НИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-аар хэлэлцүүлж, иргэдээс дэмжлэг авсан бөгөөд нийт 10 бүлэг 174 заалттай журам юм.
2013 -оны 5 -р сарын 27
1008
ДЭЛГЭРЭНГҮЙ