Олон улсын-Улаанбаатар марафон гүйлтийн үеэр замын хөдөлгөөний түр хязгаарлалт хийнэ
Дэлхий даяараа 06 сарын 02-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр байгаль орчиндоо ээлтэй олон арга хэмжээг дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулдаг юм. Нийслэлийн ЗДТГ, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 06 сарын 02-нд “Олон Улсын-Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. 
2013 -оны 5 -р сарын 31
1056
ДЭЛГЭРЭНГҮЙ
ТҮК-ийн ажилчдын 225 хүүхэд зусланд амрах эрхийн бичгээ гардан авлаа
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлээ цэвэр цэмцгэр байлгах гэж шөнө өдрийг ялгалгүй ажиллаж, хөдөлмөрлөдөг Тохижилт үйлчилгээний ажилтнуудын 225 хүүхдэд Нарлаг, Нарс, Ундарга,Глакси, Янзага зуслангуудад амрах эрхийн бичиг, баярын бэлэг гардууллаа.
2013 -оны 5 -р сарын 31
1101
ДЭЛГЭРЭНГҮЙ
Түүхэн бүтээн байгуулалтын эздэд төсөл хэрэгжүүлэх эрхийн батламж гардууллаа
Нийслэл хот  түүхэн бүтээн байгуулалт болох “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн ажлыг өрнүүлэхэд бэлэн боллоо. НИТХ-ын 2013 оны 02 дугаар 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа”-ны журмын дагуу төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах ажил шат дараатайгаар үргэлжлэн, газар өмчлөгч, эзэмшигч иргэдтэй тохиролцоонд хүрч, олонхийн дэмжлэг авсан 8 аж ахуйн нэгжид албан ёсоор нийслэл, компани, иргэний 3 талт хэлэлцээр хийж, бүтээн байгуулалтын ажлаа  эхлэх эрх бүхий “Батламж”-ийг 05 сарын 29-ний өдөр гардууллаа
2013 -оны 5 -р сарын 30
1194
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн баяраар аюулгүй байдлыг чанд сахихыг анхаарууллаа
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй тохиох гэж байна. Энэ өдөр  Сүхбаатарын талбайд нэдсэн арга хэмжээ болно. Түүнчлэн дүүрэг хороо бүр өөр өөрийн онцлогт тохируулан баярын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.  Энэ үеэр иргэд хүүхэд багачууд олноор цугларах учраас бага насны хүүхдээ хараа хяналтгүй явуулахгүй байж, өөрсдийн анхаарал болгоомжгүй байдлаасаа болж хүүхэд төөрөх эрсдэлтэй байдаг
2013 -оны 5 -р сарын 30
845
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрүүл, аюулгүй орчинд наадамлах нөхцлийг бүрдүүлнэ
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний комисс  хуралдаж, наадмын бэлтгэл ажлыг хангуулах тухай хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Баяр наадам зохион байгуулах комиссын салбар хорооны гишүүд Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх урьдчилсан  төлөвлөгөөгөө  баяр наадам зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагвад танилцууллаа
2013 -оны 5 -р сарын 30
1275
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх өдөрлөг эхэллээ
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Онцгой Байдлын Газар, Улаанбаатар хотын Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чадавхийг бэхжүүлэх төслийн баг хамтран Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх өдөрлөгийг зохион байгуулж байна.  Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 15 сарын хугацаанд хэрэгжүүлсэн /ЖАЙКА/ “Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа  энэхүү арга хэмжээний зорилго нь Улаанбаатар хотод учирч болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн талаарх ойлголтыг төлөвшүүлэх, учирч болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшиг тохиолдсон үед авах арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллага болон иргэдийн хамтын ажиллагаа, гамшгаас хамгаалах ойлголтыг гүнзгийрүүлэх, газар хөдлөлтийн гамшгийн мэдээллийг бодитойгор  хүргэхэд оршиж байна.
2013 -оны 5 -р сарын 30
1185
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зүүн салааны шинэ эцсийн 1,2 км замыг хааж, хучилтын ажил хийнэ
Нийслэл хотод зам засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийсээр байна. Зайсангийн хойд талд байрлах жижиг төмөр бетон гүүрийг буулгаж, дөрвөлжин хоолой угсрах тул тухайн хэсгийн замын хөдөлгөөнийг 2013.05.31 – 2013.07.13 хүртэл хаахаар төлөвлөөд байна.  Мөн түүнчлэн Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1,2 км авто замыг 2013.06.02 – 2013.06.10 хооронд хэсэгчлэн хааж хучилтын ажил хийх юм
2013 -оны 5 -р сарын 30
16593
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Дулаан цаг ирэхэд Улаанбаатар хотод хөрсний бохирдлын асуудал тулгардаг. Тиймээс Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, тулгамдаж буй асуудлуудыг  тодорхойлох, ариутгал халдваргүйжүүлэлтэд хэрэглэж байгаа бодисын ач холбогдол, үр дүнгийн талаар нэгдсэн нэг ойлголтод хүрэх, холбогдох байгууллагуудад мэдээлэл өгөх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа
2013 -оны 5 -р сарын 30
1924
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн баяраар төв талбайн 2 талын замын хөдөлгөөнийг хязгаарлана
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 06-р сарын 01-ний өдрийн 11:00-17:00 цагт Д.Сүхбаатарын талбайд баярын нэгдсэн үйл ажиллагаа болно. Баярын арга хэмжээний үеэр  автозамын түгжрэл үүсэхээс сэргийлж, Сүхбаатарын талбайн 2 талын урсгалыг 07-17 цагийн хооронд хаах учраас төв талбайн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд болон иргэд 07 цагаас өмнө ажлын байрандаа очсон байх шаардлагатайг ажлын хэсгээс санууллаа
2013 -оны 5 -р сарын 30
1329
ДЭЛГЭРЭНГҮЙ