Нийслэлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршилд 15 309 га газар өмчлүүлнэ
НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолын дагуу Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэх юм
2013 -оны 6 -р сарын 12
56525
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн өмчит байгууллагуудын дансыг цэгцэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн өмчит байгууллагуудын дансыг төвлөрүүлэх тухай”  А/578 тоот захирамжийг 06 сарын 10-ны өдөр гаргалаа. Уг захирамжид зааснаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Өмчийн харилцааны газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу нийслэлийн өмчит байгууллагуудын дансны эмх замбараагүй байдлыг цэгцлэх, иргэн, нийслэлийн өмчит байгууллагуудын төлбөр тооцооны шимтгэлийн зардлыг бууруулах, нэгдсэн нэг цэгийн үйлчилгээнд хамруулж, үйлчилгээний шуурхай байдлыг хангах үүднээс нийслэлийн хөрөнгө оруулалттай “Улаанбаатар хотын банк”-нд нийслэлийн өмчит байгууллагуудын бүх дансыг байршуулах юм
2013 -оны 6 -р сарын 12
2277
ДЭЛГЭРЭНГҮЙ
Инженерийн шугам сүлжээг шинэчлэхээр боллоо
Улаанбаатар хотыг хөгжүүлэх бодлогын хүрээнднийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд орон сууцны хороолол доторхи инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг шинэчлэх талаар  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл захирамж гаргалаа. Захирамжийн хүрээнд дараах газруудад инженерийн шугам сүлжээг шинэчлэхээр болсон байна
2013 -оны 6 -р сарын 12
1060
ДЭЛГЭРЭНГҮЙ
7 байршилд замын ажил үргэлжилж байна
Нийслэл хотод зам засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажил явагдсаар байна. Өнөөдрийн байдлаар дараах автозамуудыг бүрэн болон хэсэгчлэн хаагдаад байна
2013 -оны 6 -р сарын 12
986
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хорихоос суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
Нийслэлийн хөдөлмөрийн газар, ШШГЕГ-тай  хамтран байгуулсан “Санамж бичиг” –ийн хүрээнд 2013 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Н.Тунгалаг, ШШГЕГ-ын тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Амардорж нар баталлаа
2013 -оны 6 -р сарын 12
736
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх” 2-р төслийн хэлэлцүүлэг боллоо
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын хүрээнд Нийслэлийн агаарын чанарын алба, Олон улсын хамтын ажиллагааны JICA-тай хамтран“Нийслэлийн агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх” төслийн 2-р үе шатыг хэрэгжүүлэхтэй холбоотой хэлэлцүүлэг зохион байгууллаа
2013 -оны 6 -р сарын 12
36910
ДЭЛГЭРЭНГҮЙ