Нийтийн тээврийн “U money” ухаалаг картын шинэ үйлчилгээ нэвтэрлээ
“Улаанбаатар смарт карт” компаниас “U money” ухаалаг картын шинэ үйлчилгээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул, “Улаанбаатар смарт карт” компанийн үйлчилгээний газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал нар хүргэсэн юм.
2019 -оны 10 -р сарын 24
308
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар үр дүнг үнэлж дүгнэх, тогтолцоог боловсронгуй болгоно гэж заасан байдаг. Уг заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журмыг батлуулан, сургууль цэцэрлэгүүдийг байгууллагын менежмент, сурлагын чанар, хүмүүжил төлөвшил, сургалтын орчин гэсэн үндсэн үзүүлэлтээр шалгаруулдаг юм.
2019 -оны 10 -р сарын 24
184
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 23-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.
2019 -оны 10 -р сарын 24
222
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаарын бохирдол буурсантай холбоотойгоор томуу, томуу төст өвчний тархалт буурсан гэв
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Тэгшбаяр нар хийлээ.
2019 -оны 10 -р сарын 24
427
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар олон улсын өдөрлөг -2019” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан анх удаа “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат зургаан орны 16 хотын 60 гаруй төлөөлөгч оролцов.
2019 -оны 10 -р сарын 23
458
ДЭЛГЭРЭНГҮЙ
2019 оны Нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодорлоо
Нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх”, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-д шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар чуулгад боллоо. Арга хэмжээнд Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон эрүүл мэндээ дээдлэгч иргэд, олон нийт оролцов.
2019 -оны 10 -р сарын 23
330
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудлаар мэдээлэл хүргүүлж, хамтран ажиллахыг хүслээ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Зам чөлөөл” аян, “Хашаа, хайс” нэгдсэн арга хэмжээг эхлүүлж, удаан хугацаанд ашиглаагүй болон хууль зөрчин олгосон газруудын зөвшөөрлийг цуцлах ажлуудыг хуулийн хүрээнд шат дараатай хийж хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Батсүмбэрэл Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудлаар мэдээлэл хүргүүлж, хамтарч ажиллах хүсэлтээ нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайд хүргүүлжээ.
2019 -оны 10 -р сарын 23
465
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 2019 оны шилдэг дүүргээр Багануур дүүрэг тодорлоо
Нийслэлийн 380 жилийн ойн баярын хүрээнд 2019 оны “Манай хороо-Миний гудамж”, “Шилдэг хороо” хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон нийслэлийн есөн дүүргийн албан хаагчид оролцлоо.
2019 -оны 10 -р сарын 23
315
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын замын хөдөлгөөнийг нээхэд зургаан хоног үлдлээ
Налайх чиглэлийн 20.9 км замын хөдөлгөөнийг Нийслэлийн 380 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-ний өдөр нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр орой уг замын ажлын явцыг шалган ажиллалаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Хөрсөн дээр цочир хүйтэрч, өглөө оройдоо ажиллахад багахан хүндрэл учирч байна. Гэсэн хэдий ч бид хугацаандаа амжиж ажлаа дуусгана” гэлээ.
2019 -оны 10 -р сарын 23
269
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сөүл хотын удирдлагууд Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ илэрхийлэв
Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хот байгуулалтын хорооны дарга Ким Ин Жэ “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд бараалхлаа. Уулзалтын эхэнд талууд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 500 сая долларын хөнгөлөлттэй зээлээр түрээсийн орон сууц барьж байгаа төслийн явцын талаар болон Улаанбаатар-Сөүл хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцлоо.
2019 -оны 10 -р сарын 23
299
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ус ба уул уурхай” сэдэвт дата хакатон амжилттай болж өндөрлөлөө
Олон улсын санхүүгийн корпорацын “Хөгжлийн төлөөх ил тод байдал” (D2D) хөтөлбөр нь байгалийн нөөцтэй холбоотой нээлттэй өгөгдөл, мэдээллийн ашиглалтыг дэмжих замаар нотолгоонд суурилсан олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, улмаар байгалийн нөөцөд тулгуурласан хөгжлийн эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой билээ. D2D хөтөлбөрийн хүрээнд ОУСК нь Unread Media, Улаанбаатар Инновацын төв болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Ус ба уул уурхай: сэдэвт дата хакатон”-ыг аравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар Инновацын төвд амжилттай зохион байгууллаа.
2019 -оны 10 -р сарын 23
218
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв бүрэн тоноглогдсон автомашинтай боллоо
Багануур дүүргийн эрүүл мэндийн төв хүн амын тоотойгоо харьцуулахад түргэн тусламжийн 6 машинтай байхаас 2017 онд парк шинэчлэл хийгдэн 4 машинтайгаар тусламж үйлчилгээг хүргэж иржээ. Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр тус дүүрэгт ажиллахдаа дүүргийн Эрүүл мэндийн төвд “Форд” загварын иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө.
2019 -оны 10 -р сарын 23
188
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар-Налайхын чиглэлд байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт автобус явуулна
Налайхын шинэ замын хөдөлгөөнийг энэ сарын 29-нд буюу Нийслэлийн 380 жилийн ойн өдрөөр нээхээр төлөвлөн, чанар стандартын горим алдагдуулахгүйгээр хоёр ээлжээр ажиллаж байгаа билээ. Тэгвэл замын нээлтийн өдрөөр Улаанбаатар-Налайхын чиглэлд анх удаагаа байгалийн шингэрүүлсэн хийн /CNG/ хөдөлгүүрт 45 хүний суудалтай том оврын зургаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар болжээ.
2019 -оны 10 -р сарын 23
2255
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Иргэд та бүхэн өнөөдөр 08:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад ирж, өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авахыг урьж байна.
2019 -оны 10 -р сарын 23
178
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг хориглолоо
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатайгаар хориглолоо. Хар шороо нь Нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан бөгөөд хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажилд зориулж 1998 оноос эхлэн Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс жил бүр 3000-4000м3 хар шороог олборлож ирсэн. Хар шорооны олборлолт хийгдсэн тохиолдолд нөхөн сэргээлтийг технологийн дагуу хийсэн ч маш удаан хугацаанд нөхөгдөж бүрэлдэн бий болдог онцлогтой байгалийн үнэт баялаг юм.
2019 -оны 10 -р сарын 22
360
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг НИТХ-ын ээлжит 28 дугаар хуралдаанаар хэлэлцүүлнэ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 27/24 дугаар тогтоолоор байгуулагдсан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийн гишүүдийн саналаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид болон мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлгээс гаргасан саналыг нэгдсэн байдлаар боловсруулж “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-д тусгуулах саналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 28 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
2019 -оны 10 -р сарын 22
314
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ази, Номхон далайн бүс нутгийн хотуудын 7 дахь удаагийн форумд оролцов
Ази, Номхон далайн бүс нутгийн хотуудын 7 дахь удаагийн форум Малайз улсын Пенанг хотод аравдугаар сарын 15-наас 18-ны хооронд боллоо. Дөрвөн жилд нэг удаа болдог уг форум энэ удаа “Ази, Номхон далайн бүс нутгийн хотуудын ирээдүй: Тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэх шилжилтийн зам” сэдвийн дор зохиогдож, 60 орны 7000 гаруй төлөөлөгч оролцов.
2019 -оны 10 -р сарын 22
279
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн Багануур дүүргийн ард иргэдтэй үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш хоёр дахь удаагаа ирж уулзан, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэн, дүүргийн иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, сонирхсон асуултад хариуллаа.
2019 -оны 10 -р сарын 22
227
ДЭЛГЭРЭНГҮЙ
ОХУ-ын Казань хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтооно
UCLG Олон улсын байгууллагын Евразийн бүсийн Ерөнхий нарийн бичгийн дарга Расих Кадимович Сагитов “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд бараалхлаа. UCLG Олон улсын байгууллага нь Нэгдсэн Үндэсний байгууллагатай хамтарч ажилладаг бөгөөд хотуудын өмнө тулгамдсан асуудлыг зүй зохистой шийдвэрлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх болон дэлхийн хотуудыг хооронд нь холбож ажилладаг талаараа Евразийн бүсийн Ерөнхий нарийн бичгийн дарга Расих Кадимович Сагитов танилцууллаа.
2019 -оны 10 -р сарын 22
280
ДЭЛГЭРЭНГҮЙ