Нийслэлд шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай болжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн Баасан гарагт  Ус сувгийн Удирдах газрын харъяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.
Улаанбаатар хотын айл өрх, албан байгууллага, үйлдвэрүүдийн бохир усыг хүлээн авч механик, биологи цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлэн Туул голд нийлүүлэх үүрэгтэй энэхүү цэвэрлэх байгууламж нь 1964 онд байгуулагджээ
2013 -оны 5 -р сарын 27
905
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол цэргийн жавхаа” анхдугаар уралдааны шилдгүүд тодорлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зарлаж, шалгаруулах тухай  А/70 тоот захирамжийг 2013 оны 01 сарын 30-ны өдөр гаргасан. Захирамжийн дагуу НЗДТГ, Батлан хамгаалахын яам, Цэргийн хүчний Жанжин штабаас уралдааныг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан, ажлын хэсгийн ахлагчаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллалаа
2013 -оны 5 -р сарын 26
1526
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол цэргийн жавхаа” анхдугаар уралдаан
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зарлаж, шалгаруулах тухай  А/70 тоот захирамжийг 2013 оны 01 сарын 30-ны өдөр гаргасан. Захирамжийн дагуу НЗДТГ, Батлан хамгаалахын яам, Цэргийн хүчний Жанжин штабаас уралдааныг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан, ажлын хэсгийн ахлагчаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллалаа.  “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдааныг  2 үе шаттай явуулсан бөгөөд эхний шалгаруулалт 04 сарын 01-ээс 05 сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах нийт анги, байгууллагуудын дунд болж, 7200 гаруй цэргийн албан хаагч оролцсон эхний шалгаруулалтаас шилдэг 9 анги буюу Зэвсэгт хүчний  013, 029,  032, 084, 120, 150, 326 дугаар,  дотоодын цэргийн 805, хилийн цэргийн 151 дүгээр ангиуд шалгарсан юм. 
2013 -оны 5 -р сарын 26
2428
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол цэргийн жавхаа” ёслолын ажиллагаа ням гарагт болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зарлаж, шалгаруулах тухай  А/70 тоот захирамжийг 2013 оны 01 сарын 30-ны өдөр гаргасан. Захирамжийн дагуу “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдааныг  2 үе шаттай явуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний шалгаруулалт 04 сарын 01-ээс 05 сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах нийт анги, байгууллагуудын дунд болжээ.
2013 -оны 5 -р сарын 25
151
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатар дүүргийн 16-р хороо "Иргэний танхим"-тай боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар 2013 оныг “Шууд Ардчилал Иргэний Оролцооны Жил” болгон зарласан. Зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 10 хороонд “ИРГЭНИЙ ТАНХИМ” байгуулахаар шийдвэрлэн зохих бэлтгэл ажлуудыг хийгээд байна. Энэ удаад дүүргийн 16 дугаар хорооны иргэний танхим нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүллээ
2013 -оны 5 -р сарын 25
647
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 21 зуслан үйл ажиллагаа явуулахаар боллоо
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, халамж асрамжийн төвийн нийт 32 зуслан бүртгэлтэй байдгаас энэ жил 21 зуслан үйл ажиллагаа явуулахаар боллоо. Үүнээс Хувь хүн болон аж ахуйн нэгжийн хувийн 11 зуслан байна. 
2013 -оны 5 -р сарын 24
873
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хорихоос суллагдсан иргэдийг ажлын байраар ханган ажиллана
Нийслэлийн хөдөлмөрийн газар, ШШГЕГ-тай хамтран байгуулсан хэлэлцээрийн дагуу  ШШГЕГ-ын харъяа нийт 14 хорих ангийн суллагдах хугацаа нь болж байгаа 1400 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгч, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийг хүргэлээ
2013 -оны 5 -р сарын 24
592
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн үйлчилгээний төв байгуулах төслийг хэлэлцлээ
Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан  5 дугаар сарын 23- ны өдөр болж, нийслэлийн “Нутгийн Захиргааны байгууллагуудын төрийн үйлчилгээний нийтлэг журам”-ын төсөл, Цахим архивын төслийн тухай, Засгийн газрын 2011 оны “Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 103-р тогтоолын хэрэгжилтийн тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ
2013 -оны 5 -р сарын 24
720
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эх нялхасын баруун талын 460 метр автозамын хөдөлгөөнийг нээлээ
Нийслэл хотод зам засвар, шинэчлэлтийн ажил ид өрнөж байна. Өнөөдрийн байдлаар 19-р хорооллын арын 4 км авто замыг засаж байгаа тул тус замын зүүн хэсэг буюу Гандийн гудамжнаас Энхтайваны гүүр доогуур "Петровис" шатахуун түгээх станц хүрэх 500 метр зам, мөн Чулуун овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1,8 км авто зам, Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу хорооллын ахуйн үйлчилгээний уулзвараас хойш хуучнаар Эх нялхасын төвийн баруун хойд уулзвар хүртэлх 460 метр автозам,  Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн зам тус тус хаалттай байна
2013 -оны 5 -р сарын 24
1483
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шагнах тухай
2013 -оны 5 -р сарын 24
1299
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зургаан компани гурван тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийнэ
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Хөгжлийн төлөө түншлэл” нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтын үр дүнд нийслэлд нэн шаардлагатай байгаа орчин үеийн тохижилтын өнгө төрхөд нийцсэн ногоон байгууламж байгуулахад хувийн хэвшил, гадны төсөл хөтөлбөрүүдийг татан оролцуулж, хэд хэдэн гудамж талбайг тохижуулахаар болсон
2013 -оны 5 -р сарын 23
1825
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар” чуулга хүүхэд, багачууддаа багц бэлэг барьж байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан нийслэлийн “Улаанбаатар”  чуулгын уран бүтээлчид  бяцхан хүүхдүүддээ бэлэг барих гэж байна. Тэд 5-10 насны багадууддаа “Янзган хүрээ” мюзикл, “Алтан түлхүүр”, “Миний чин зоригт бяцхан найз” адал явдалт жүжгүүд, 11-16 насынханд “Мөрөөдлийн үзэг”, “Хайрт Долгор багш”, “Галт тэрэгний тасалбар” хүүхдийн жүжгүүдээ 05 сарын 26-аас 05 сарын 31-ний өдрүүдэд өөрийн байрандаа тоглоно
2013 -оны 5 -р сарын 23
853
ДЭЛГЭРЭНГҮЙ