36.5 кг сэтгэцэд нөлөөлөх ургамал нийслэл хот руу нэвтрүүлэхээр завдсаныг илрүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалтыг 24 цагийн туршид тасралтгүй явуулж байна. Шалгалтын явцад 2019 оны 09 сарын 05-ны өдрийн 05 цаг 30 минутанд Гүнтийн давааны хяналтын цэгийн шалгалтаар иргэн Б.Н, Х.Д нар ....УБН улсын дугаартай Toyota Premio маркын суудлын автомашинаар 36,5 кг сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамлыг орон нутгаас тээвэрлэж явсныг илрүүллээ.Тус иргэдийг саатуулж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хүлээлгэн өглөө.
2019 -оны 9 -р сарын 5
268
ДЭЛГЭРЭНГҮЙ
Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний шинэчлэгдсэн стандартуудыг танилцуулав
Өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтсээс худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний шинэчлэгдэн батлагдсан стандартуудыг дүүргүүдийн салбар хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд танилцуулав. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний салбарын стандартыг шинэчилэх болон шинээр боловсруулж, олон улсын түвшинд хүргэхээр заасан.
2019 -оны 9 -р сарын 5
295
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ж.Мөнх-Эрдэнэ: Газар хөдлөлтөд тэсвэргүй 354 барилга байгаагаас 234-ийг нь ашиглахыг хориглосон
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилга болон барилгын паспортжуулалтын талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ, Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн газар зохион байгуулагч А.Золжаргал, Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтэн Б.Ардабек нар мэдээлэл хийлээ.
2019 -оны 9 -р сарын 4
90
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн болно
“Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн 23 дахь удаагийн тэмцээнийг есдүгээр сарын 08-ны өдөр “Хүй долоон худаг”-т зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр Монголын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Япон Улсын иргэн Кон Аяа, Монголын Үндэсний олимпийн хорооны Олимпийн боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Гомбодорж нар мэдээлэл хийв.
2019 -оны 9 -р сарын 4
94
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сайжруулсан шахмал түлшний хангамжийн бааз, борлуулалтын цэгүүдээр явж үйл ажиллагаатай нь танилцлаа
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал өнөөдөр сайжруулсан шахмал түлшний хангамжийн бааз, борлуулалтын цэгүүд байгуулах, тээвэрлэх, түгээлт, борлуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажиллалаа.
2019 -оны 9 -р сарын 4
135
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг угтан авлаа
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой хүрэлцэн ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хойд хөршийн Төрийн тэргүүнийг жанжин Сүхбаатарын талбайд угтан авлаа. Угтах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж, С.Гансүх, нарын төлөөлөгчид оролцов.
2019 -оны 9 -р сарын 3
147
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мэндчилгээ
Дайнд оролцсон ахмад дайчид аа! Улаанбаатар хотын нийт иргэд ээ! Одоогоос 80 жилийн тэртээ ард түмнийхээ эрх чөлөө, улс орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалж Халхын голд дөрвөн сар гаран үргэлжилсэн хүнд амаргүй дайн байлдаанд ялалт байгуулсан түүхт их ойн баярын чин сэтгэлийн мэндийг өргөн дэвшүүлье.
2019 -оны 9 -р сарын 2
123
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилгын компаниуд түрээслээд өмчлөх орон сууцны төсөл хэрэгжүүлж байна
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн 9,10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд “Бармон” ХХК-ийн хэрэгжүүлж буй 1-5 жилийн хугацаанд түрээслээд, өмчилж авах боломжтой орон сууцны төсөлтэй танилцлаа. Уулзалтанд "Бармон" ХХК-ны захирал НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат болон барилгын төлөөллүүд байлцав.
2019 -оны 9 -р сарын 2
96
ДЭЛГЭРЭНГҮЙ
Парис хотын нэрэмжит гудамжтай болох саналыг НИТХ-д өргөн барилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн зургадугаар сард Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзах үеэр НИТХ-аас Франц улсын хотын захиргаанд захидал илгээж Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар зөвшөөрөл хүссэн тухай талууд хэлэлцсэн билээ. Парис хотын Захирагч энэхүү саналыг зөвшөөрч байгаагаа илэрхийлээд Францын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж талбай байгуулахыг онцолсон талаар Элчин сайд Филипп Мэрлин хотын Захирагчид уламжилсан.
2019 -оны 9 -р сарын 2
347
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
2019 -оны 9 -р сарын 2
228
ДЭЛГЭРЭНГҮЙ
БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ
БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, уламжлалт найрсаг харилцааг ахиулах зорилгоор Монгол улсын БСШУСЯ, НЗДТГ, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хамтран “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээг есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Энэхүү цуврал арга хэмжээний нээлт өнөөдөр Монголын уран зургийн галерейд боллоо.
2019 -оны 9 -р сарын 2
352
ДЭЛГЭРЭНГҮЙ
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн үдшийн цэнгүүн болно
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт”-ыг маргааш буюуу 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21.00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж. Уг үйл ажиллагаанд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид оролцож, төгсгөлд нь ёслолын буудлага хийх юм байна.
2019 -оны 9 -р сарын 2
210
ДЭЛГЭРЭНГҮЙ