Улаанбаатар хот “Эх оронч” худалдан авалтыг дэмжинэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, Хөнгөн үйлдвэрийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Энхцэцэг тэргүүтэй үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзлаа.
2018 -оны 6 -р сарын 4
853
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Батболд: Улаанбаатар хот өөрөө хөрөнгө оруулалтын том боломж юм
МҮХАТ-аас зохион байгуулдаг Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Business breakfast” уулзалт, ярилцлагад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уригдан оролцлоо.
2018 -оны 6 -р сарын 4
814
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн баярын өдрөөр 570 орчим хүүхэд спорт арга хэмжээнд оролцлоо
Жил бүр уламжлал болгон явуулдаг “Олон улсын хүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын үеэр хүүхэд багачуудад зориулсан биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгууллаа. Баярын нэгдсэн арга хэмжээнд 14 цэцэрлэгийн 480 хүүхэд багачууд Уран хөдөлгөөнт гимнастикийн үзүүлэх тоглолтоор оролцлоо.
2018 -оны 6 -р сарын 4
293
ДЭЛГЭРЭНГҮЙ
“UB CUP” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “UB CUP” хөлбөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн Аварга Шалгаруулах Хөлбөмбөгийн Тэмцээн хойд хөршид болох гэж байгаатай холбогдуулан МХБХ-ны “Нийтийн хөлбөмбөгийн жил”-ийн хүрээнд байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд явагдаж байгаа энэхүү тэмцээнд Улаанбаатар хотын шилдэг 16 багийн 350 орчим хөлбөмбөг сонирхогч залуучууд оролцлоо.
2018 -оны 6 -р сарын 4
221
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гадаадын иргэнд газар өмчлүүлнэ гэсэн заалт хуулийн төсөлд огт байхгүй
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их хурлаар хэлэлцэж эхэлсэн. Уг хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэх үеэр гадаадын иргэнд биржээр газар худалдах санал тусгасан эсэх тухай яригдаж, багагүй маргаан дагуулсан. Уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодруулга авлаа.
2018 -оны 6 -р сарын 4
7888
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Ариунгэрэл: Зуслангийн төлбөр 28-30 мянган төгрөг байна
Зуслангийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ариунгэрэлээс тодрууллаа.
2018 -оны 6 -р сарын 4
315
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялал жуулчлалын үзэсгэлэн нээгдлээ
“ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр нээгдлээ.
2018 -оны 6 -р сарын 2
458
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зорилтот бүлгийн 1000 хүүхдэд "Хувдай ишигний паян" тоглолт үзүүлэв
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газартай хамтран зорилтот бүлгийн хамгаалал шаардлагатай, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа болон зав чөлдөөгүй ажиллаж байдаг ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийг Монголын хүүхдийн ордонд хүлээн авч “Хувдай ишигний паян” хүүхдийн урлагийн тоглолт үзүүлж, бэлэг гардууллаа.
2018 -оны 6 -р сарын 1
427
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Өргөө” амаржих газар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, “Хангарди” одонгоор шагнууллаа
90 жилийн түүхтэй “Өргөө” амаржих газар өнөөдөр МУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон хүртлээ. Мөн НИТХ-ын даргын тушаалаар нийслэлийн дээд шагнал болох “Хангарди” одонгоор шагнуулав.
2018 -оны 6 -р сарын 1
382
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байна
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагааг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Монгол Улс 66 дахь жилдээ хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.
2018 -оны 6 -р сарын 1
308
ДЭЛГЭРЭНГҮЙ
Залуучуудад мод, бут, сөөгийг тарьж, арчлан ургуулах талаар сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Ногоон хөгжил, цэвэр агаар-нэг мод хөдөлгөөн” ТББ-тай хамтран бүтээлч хөдөлмөрт оролцох хүсэлтэй залуучуудыг иргэдийн сайн дурын нөхөрлөл дээр тулгуурлан ногоон байгууламжийг бий болгох, цэцэрлэг, амралт зугаалгын газрыг тохижуулах, мод, бут, сөөгийг тарьж, арчлан ургуулах талаар мэргэшүүлэх сургалтыг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.
2018 -оны 5 -р сарын 31
707
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ногоон бүсийн хөхтөн амьтдын тоо толгой нэмэгджээ
Нийслэлийн Байгаль орчны газраас ногоон бүсийн нутаг дэвсгэрийн хөхтөн амьтдын тоо толгойд мониторинг хийхэд Засгийн газраас тогтоосон ховор амьтны жагсаалтад орсон халиун буга 19.5 хувиар, нэн ховор амьтны жагсаалтад орсон баданга хүдэр 40 хувиар, бор гөрөөс 15 хувиар тус тус өсчээ. Амьтны тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар харьяалах нутаг дэвсгэртээ 5 жил тутам тооллого явуулдаг.
2018 -оны 5 -р сарын 31
370
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цайзаас захаас Газарчин дээд сургууль хүртэлх замыг нээлээ
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр БЗД-ийн 19-р хороо Цайз захын хойд уулзвараас гэр хороолол дундуур “Газарчин” дээд сургууль хүртэл 0.75 км авто замыг шинэчлэн, байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөх нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Батзориг, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон иргэд оролцов.
2018 -оны 5 -р сарын 31
155
ДЭЛГЭРЭНГҮЙ
“НОМОО СОЛИЛЦЪЁ” өдөрлөгийн хүрээнд 1000 ном бэлэглэнэ
Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг 2017 оны нэгдүгээр сараас эхлэн сар бүрийн эхний 7 хоногийн бямба гаригт уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн “Номоо солилцъё” өдөрлөг 2018 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” баярын хүрээнд зохион байгуулагдах бөгөөд “JCI Их хүрээ салбар” байгууллагын “Оюуны элч” төсөлтэй хамтран “1000 номын баяр” уриан дор хийхээр төлөвлөөд байна.
2018 -оны 5 -р сарын 31
400
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол хүүхдүүд” хүүхдийн баярыг зохион байгуулагчид мэдээлэл өглөө
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд болох “Монгол хүүхдүүд” баярын зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ц.Цэрэнпунцаг, Замын цагдаагийн албаны хамгаалалтын хэлтсийн чиглэлийн байцаагч цагдаагийн хошууч Н.Пүрэвсүрэн, Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүй нар оролцсон.
2018 -оны 5 -р сарын 31
841
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэнэ
Дэлхий дахинаа сүүний өдрийг 18 дахь жилдээ энэ оны 6 дугаар сарын 01-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Монголын сүүний нэгдсэн холбооны санаачлагаар уг өдрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, НҮБ-н хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Глобал коммунитс” олон улсын байгууллага хамтран гуравдахь жилдээ зохион байгуулж байна.
2018 -оны 5 -р сарын 31
378
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хамгаалах бүсний хэрэглээг хэвшүүлэх төсөл хэрэгжинэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ төсөл нь нийслэл Улаанбаатар хотын ард иргэдийг халдварт бус өвчин, осол гэмтлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа чухал санаачлага болж байна.
2018 -оны 5 -р сарын 31
879
ДЭЛГЭРЭНГҮЙ