Нийслэлийн хүн амд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний талаар зөвлөлдлөө
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан “Нийслэлийн хүн амд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-нд “Континентал” зочид буудлын хурлын танхимд боллоо. Нийслэлийн дүүргийн эмнэлгүүдийн Мэс засал, гэмтлийн тасгийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, лавлагаа шатлалын эмнэлгүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийслэлийн хүн амд үзүүлэх мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой энэхүү уулзалтанд Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, Улсын лавлагаа шатлалын эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлага, холбогдох мэргэжилтэн, мэс заслын тасгийн эрхлэгч нар оролцсон юм.
2018 -оны 10 -р сарын 25
173
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Тээврийн газраас зарласан болзолт уралдаанд иргэдийн санал чухал нөлөө үзүүлнэ
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газраас 2018 оныг “Иргэдийн оролцоотой тээвэрлэлтийг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн талаарх иргэдийн санал хүсэлтийг 24 цагийн турш хүлээн авч, иргэдэд хүргэх нийтийн тээврийн үйлчигээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, нийтийн тээврээр зорчих нөхцлийг хангах, автобуснаас ялгарах утааг бууруулах зэрэг хэд хэдэн ажлыг хийгээд байгаа юм.
2018 -оны 10 -р сарын 25
144
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бээжин хот төлөвлөлтөө төвлөрлийг сааруулахад чиглүүлж байна
Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Бээжингийн Хот төлөвлөлтийн музейг үзэж сонирхлоо. Бээжин хот өдгөө 21 сая хүн амтай бөгөөд 2020 он гэхэд энэ тоог 23 саяас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөжээ. Мөн хотын захиргааг захын Тунжоу дүүрэг рүү тун удахгүй шилжүүлэхээр болжээ. Хот төлөвлөлтөө ерөнхийд нь төвлөрлийг сааруулахад чиглүүлж байгаа бөгөөд төрийн захиргааны болон төрийн өмчит байгууллагуудыг захын дүүргүүд тийш шилжүүлэхээр болсон байна.
2018 -оны 10 -р сарын 25
214
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЯЗГУУР” 100 ангит хүүхэлдэйн кино бүтээж байна
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас "Ярих ур чадварын академи", "Язгуур контент" компанитай хамтран "ЯЗГУУР" үндэсний төслийн хүрээнд хүүхэд бүрийг үнэт зүйлээ өвлөн хөгжүүлэгч, Монгол хүн болгон төлөвшүүлэх зорилготой "ЯЗГУУР" 100 ангит 2D анимэйшн хүүхэлдэйн кино хийж эхлээд байна. Энэхүү хүүхэлдэйн киноны гол дүрийн баатар, Хөвсгөл далайн хүү, эрэлхэг зоригт Явуубаатарын хүүхэд насны адал явдалт түүхийг өгүүлсэн Хүүхдийн хамгаалагч сахиус ЯВУУБААТАР комик ном уншигч хүүхэд багачуудын гар дээр очиход бэлэн болсон байна.
2018 -оны 10 -р сарын 25
156
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад иргэд олон нийтийн оролцоог хангах нь чухал гэдгийг Бээжин хотын жишээ харуулж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотод албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд тус хотын Замын хөдөлгөөний хяналтын удирдлагын төвд зочилж түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрхэн ажилладаг, хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийдэгтэй танилцаж, санал солилцлоо.
2018 -оны 10 -р сарын 25
207
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхэд, гэр бүлд чиглэсэн “ХӨГЖЛИЙН ХАРАНДАА ЭКСПО” ирэх амралтын өдрүүдэд болно
Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан дөрөв дэх жилдээ “Хөгжлийн харандаа экспо”-г зохион байгуулж байна. Экспо энэ сарын 27, 28-ны амралтын өдрүүдэд Зайсан хилл цогцолборт өглөөний 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
2018 -оны 10 -р сарын 25
438
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нисэх онгоцны буудал түшиглэсэн гаалийн баталгаат агуулах, чөлөөт бүсэд зочлов
Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Олон улсын нисэх онгоцны буудалд түшиглэсэн гаалийн баталгаат агуулах, олон улсын буухиа шуудан, худалдааны чөлөөт бүс бүхий Шүнь-И дүүрэгт 10 дугаар сарын 24-ний өдөр зочлов. Шүнь-И нь Бээжин хотын зүүн хойд хэсэгт, хотын төвөөс 30 км-ийн зайд оршдог, нийт 1021 хавтгай дөрвөлжин км талбай эзэлдэг дүүрэг ажээ. Тус дүүрэг шинэ хотын бүтээн байгуулалтын нэг төв цэг төдийгүй Бээжингийн олон улсын нисэх төв буудлын зангилаа бүсэд тооцогддог байна.
2018 -оны 10 -р сарын 25
251
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шар тэмдэглэгээ арилсан гэдэг нь худал мэдээлэл
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын хамгийн их түгжирдэг “Цэцэг” төвийн уулзвар,Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн төв, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар гэсэн дөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж гүйцэтгэсэн.
2018 -оны 10 -р сарын 25
245
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон цэцэрлэг, сургууль баригдана
Нийслэлийн Газрын албанаас Сонгинохайрхан дүүрэгт 11 цэцэрлэг, 5 сургууль, 2 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлж байна. Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 222 нэгж талбарын 2117048 м2 буюу 21 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлт 90 хувьтай байна. Шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн 222 иргэн, аж ахуйн нэгж байгууллагадаа нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье
2018 -оны 10 -р сарын 25
177
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бээжин хот цахилгаан станцуудаа хотоос гаргажээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Бээжин хотын Агаарын чанарын хяналтын төвийн үйл ажиллагаатай танилцав. Бээжин хотынхон өвлийн улиралд түүхий нүүрс түлж хэрэглэдэг, мөн олон тооны автомашин явж байгаа нь агаарын бохирдол үүсэхэд голлон нөлөөлдөг болохыг тус хотын Агаарын чанарын хяналтын төвийн ерөнхий инженер Юи Жианхуа тэмдэглэж байлаа. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Төрийн зөвлөл, Бээжин хотын удирдлагын зүгээс агаарын чанарыг сайжруулах чиглэлээр олон талын гарц хайж, багагүй амжилтад хүрээд буйг мөн онцлов.
2018 -оны 10 -р сарын 25
203
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөгийн Улаанбаатар хотын өнгө төрхийг илэрхийлсэн гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотод албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Бээжин хотын Тяньчяо соёл урлагийн төвд Монгол Улсын бүтээн байгуулалтын 60 жилийн түүхийг, соёл, ёс заншлыг харуулсан “Өнөөгийн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр дэлгэгдлээ. Үзэсгэлэнг Улаанбаатар хотын музейн дарга, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт дэлгэн үзүүлсэн юм.
2018 -оны 10 -р сарын 25
181
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалт явагдлаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас дайчилгааны бэлтгэл нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор бэлтгэл офицерийн сургалтыг Үндэсний Батлан хамгаалахын их сургуультай хамтран зохион байгууллаа.
2018 -оны 10 -р сарын 25
80
ДЭЛГЭРЭНГҮЙ
ХБНГУ-ын Бавари муж улсад “Хог хаягдлын менежмэнт”-ийн мэргэжлийн семинар зохион байгуулагдаж байна
Холбооны бүгд найрамдах Герман улс нь Европын холбооны орнууд дундаа хог хаягдлын менежментээр тэргүүлэгч бөгөөд Бавари муж улс нь Германы тэргүүлэх муж билээ. Монголын БОАЖЯ нь Германы BFZ мэргэжлийн сургалтын төвтэй хамтран энэхүү мэргэжлийн семинарыг зохион байгуулж байна. Семинарын хүрээнд Бавари мужын Эдийн засгийн хөгжлийн яам, Мюнхэн хотын Хог хаягдлын үйлчилгээний AWM байгууллага, Швейнфурт аймгийн хог хаядал цуглуулах болон хог хаягдлаар бордоо хийх төв, Карлштатын төвлөрсөн хогийн цэг, Швейнфиелд тосгоны хог хаягдлын үйлчилгээний байгууллага, Биогазын холбоо гэх мэт холбогдох бусад орж туршлага судлах юм.
2018 -оны 10 -р сарын 24
438
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүрэгт хоёр авто замын ажил хийгдлээ
Нийслэлийн Газрын албанаас Хан-Уул дүүрэгт 2 авто замын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ. Дээрх 2 авто замын нөлөөлөлд нийт 14 нэгж талбарын 29098 м2 газар өртсөн бөгөөд 2.5 км авто замыг шинээр тавих ажлын газар чөлөөлөлтийг хийлээ.
2018 -оны 10 -р сарын 24
589
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төлбөртэй зогсоолын мэдээлэл нээлттэй боллоо
Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний “Smartcar.mn” системд нэмэлт хөгжүүлэлтийг хийж 9 төрлийн үйлчилгээг шат дараатайгаар шинээр хэрэглээнд нэвтрүүлж байна. Тухайлбал, төлбөртэй зогсоолын талаарх мэдээллийг цахимаар болон аппликэйшнаар харуулах боломжтой үйлчилгээг шинээр оруулжээ. Иргэн та гар утсаа ашиглан хотын төлбөртэй зогсоол, үнэ тариф болон үйлчилгээ үзүүлэгч иргэн аж ахуйн нэгжийн мэдээллийг газрын зураг болон жагсаалт хэлбэрээр системээс харах боломжтой аж.
2018 -оны 10 -р сарын 24
502
ДЭЛГЭРЭНГҮЙ
“НУУЦЫН ЭРЭЛД” хүүхдийн жүжиг нээлтээ хийхэд бэлэн боллоо
Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг энэ сарын 26-ны өдөр үзэгч хүүхдүүддээ толилуулахаар бэлтгээд байна. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.
2018 -оны 10 -р сарын 24
177
ДЭЛГЭРЭНГҮЙ