“Хогоо ангилж Хотоо цэмцийлгэе” уриан дор хог, хаягдлаа ангилан ялгаж эхэллээ
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн санаачилгаар Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллага хамт олныхоо дунд “Хогоо ангилж Хотоо цэмцийлгэе” уриан дор хог, хаягдлаа ангилан ялгаж эхэллээ.
2019 -оны 11 -р сарын 5
283
ДЭЛГЭРЭНГҮЙ
7 сая төгрөгний шагналын сантай шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах “ХАКАТОН” уралдаан зарлагдлаа
“Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах ХАКАТОН уралдааныг уламжлал болгон хоёр дахь жилдээ Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон “Апстартлаб” ХХК, “Стартап Терминал” ХХК хамтран зохион байгуулж байна. Нийслэлийн нийт хүн амын тоо 2018 оны байдлаар 1.444.699 байгаа бөгөөд үүнээс 15-34 насны 461.681 иргэд байгаа нь нийслэл хотод оршин суугаа хүн амын 33.6 хувийг эзэлж байна.
2019 -оны 11 -р сарын 5
303
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эерэг-Эх орон” аяны нээлт өнөөдөр боллоо
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, Нийслэлийн залуучууд дэд хөтөлбөрийн 3.2.3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан ЗХЖШ-тай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Эерэг-Эх орон” аяны нээлт өнөөдөр Зэвсэгт Хүчний 032 дугаар ангид боллоо.
2019 -оны 11 -р сарын 5
195
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг хориглосон талаар олон талын уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Нийслэлийн Байгаль орчны газраас нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатайгаар хориглосон шийдвэрийг иргэд олон нийт, мэргэжлийн байгууллагуудад сурталчлан таниулах уулзалтыг 2019 оны аравдугаар сарын 30-ны өдөр “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д зохион байгууллаа.
2019 -оны 11 -р сарын 5
162
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хавдрын тусламж, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зорилгоор 2016 онд хавдрын өдрийн хими эмчилгээний нэгжийг шинээр байгуулах ажлыг зохион байгуулсан билээ. Бэлтгэл ажлын хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж дадлагажуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн өрөө тасалгааг стандартын дагуу засварлан тохижуулсан юм.
2019 -оны 11 -р сарын 5
172
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Амгалан амаржих газар сургалт эрхлэх байгууллага боллоо
НЭМГ-ын харьяа нийслэлийн Амгалан амаржих газар эх барих, эмэгтэйчүүдийн үндсэн мэргэшил (резидент)-ээр 2018 онд сургалт эрхлэх байгууллага болсон билээ. Энэ хүрээнд аравдугаар сарын 29-ний өдөр “Сургалт эрхлэх байгууллага”-ын гэрчилгээг хүлээн авч, үйл ажиллагааныхаа нээлтийг албан ёсоор зохион байгууллаа.
2019 -оны 11 -р сарын 5
190
ДЭЛГЭРЭНГҮЙ
Угаартсан хүнд үзүүлэх анхны тусламж
Хордлогын шинж тэмдэг илэрсэн үед Нийслэлийн түргэн тусламжийн 103 дугаарт цаг алдалгүй дуудлага өгөх, түргэн тусламжийн эмч иртэл дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна.
2019 -оны 11 -р сарын 5
106
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Туулын задгайд зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдийн төлөөлөлтэй уулзлаа
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Туулын задгайд нийт 50 гаруй өрх 250 орчим хүн амтайгаар туул голын эрэг дагуу зөвшөөрөлгүй бүсэд оршин суудаг. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр буюу бямба гарагт Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тус байршилд оршин суудаг өрхүүдийн бодит нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.
2019 -оны 11 -р сарын 5
131
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Өнөөдөр өрхийн эрүүл мэндийн төвд” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Өнөөдөр өрхийн эрүүл мэндийн төвд” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт эмэгтэйчүүдийн мэс заслын эмч, тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор Ц.Батболд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Энх Энэрэл” Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллалаа.
2019 -оны 11 -р сарын 4
191
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Явуулын ажлын байранд зочиллоо
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайханы урилгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Явуулын ажлын байранд урилгаар зочлож, Баянзүрхийн шинэ гүүрнээс Төрийн ордон хүртэл хамтдаа зорчив.
2019 -оны 11 -р сарын 4
249
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл хотод түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд 300 мянгаас гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно
Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-аас хэрэгжиж байгаа билээ. Уг шийдвэрийн хэрэгжилтэнд нийслэлийн Цагдаагийн газраас 36 өндөрлөг цэгүүдэд болон шалган нэвтрүүлэх товчоонд хяналт тавьж ажиллаж байна.
2019 -оны 11 -р сарын 4
529
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Мөөжөө Жөөжөө хоёр" сэтгүүлийг цахимаар үзэх боломжтой боллоо
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Шог зураач А.Бат-Эрдэнэ, дизайнер Б.Тэмүүжин нартай хамтран хүүхэд багачуудад шог зургийн дүрслэлээр замын хөдөлгөөний аюулгүй байдал, дүрмийн талаар болон замын хөдөлгөөнд хэрхэн зөв оролцох талаар "Мөөжөө Жөөжөө хоёр" комик цувралыг хэвлүүлэн гаргалаа.
2019 -оны 11 -р сарын 4
131
ДЭЛГЭРЭНГҮЙ
Богд хааны ордон музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд 13 хөшөө сүндэрлэнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өнөөдөр Богд хааны ордон музейн дэргэдэх Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж ажиллалаа.
2019 -оны 11 -р сарын 4
393
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гачууртаас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны төлөөлөл, ерөнхий болон туслан гүйцэтгэгч компанийн ажилчид, иргэд, олон нийт оролцов.
2019 -оны 11 -р сарын 4
177
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэний ерөнхий хяналтын сонсгол явагдаж байна
“Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд болж байна. Хуралдааны эхэнд сонсголд оролцогчид болоод сонсголын дэг зэргийг сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва танилцууллаа.
2019 -оны 11 -р сарын 4
333
ДЭЛГЭРЭНГҮЙ
Г.Нэргүй: Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн, НМХГ-ын Байгаль орчны хяналтын ахлах байцаагч Н.Нарангэрэл, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар болон гадаад улс руу илгээсэн шинжилгээний хариуны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2019 -оны 11 -р сарын 4
122
ДЭЛГЭРЭНГҮЙ
Оюутнууд хотын бүтээн байгуулалттай танилцах аялал хийлээ
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойн баярын хүрээнд "Хотын соёлд манлайлцгаая" оюутны хөгжлийн хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж байгаа билээ.
2019 -оны 11 -р сарын 4
237
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан мэтгэлцээний тэмцээний аваргууд тодорлоо
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд "Хотын соёлд манлайлцгаая" оюутны хөгжлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.
2019 -оны 11 -р сарын 4
127
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 1-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019 -оны 11 -р сарын 2
158
ДЭЛГЭРЭНГҮЙ