Мэдээллийн технологи гадаад хэлний анхан шатны сургалтыг төлбөргүй зохион байгуулж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллийн технологи, гадаад хэлний анхан шатны сургалтыг нийслэлийн залуучуудын хөгжлийн төвд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Эхний ээлжинд фотошоп программын анхан шатны сургалт, солонгос хэлний анхан шатны сургалтууд хичээллэж эхлэх бөгөөд цаашид сургалтын төрөл, анги нь нэмэгдэх юм. Энэхүү ангиуд нь оюутан залуучууд болон ажил хийдэг залуучуудад зориулж оройн цагаар буюу 18:00 цагаас хичээллэж байгаа юм.
2019 -оны 9 -р сарын 27
299
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт боллоо
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Төгс баян хүрээ” ХХК, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран өнөөдөр Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт”-ыг зохион байгууллаа. Сургалтын зорилго нь үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ослыг бууруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлд өртөх хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажил олгогч эзэд ажлын байрандаа хэрхэн эрсдэлийн үнэлгээ хийх, ажилчдынхаа аюулгүй ажиллагааг хэрхэн анхаарч ажилладаг талаар хэлэлцэж, мэдээлэл хүргэж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхөд оршино.
2019 -оны 9 -р сарын 27
270
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян үргэлжилж байна
Нийслэлийн хүн амын 35.4 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Эерэг тэмүүлэл ТББ-тай хамтран 3 дахь жилдээ өрнүүлж байна. Орчин үеийн нийгэмд харилцаа, хандлагын хүчин зүйлийн нөлөө өсөн нэмэгдэж байгаа бөгөөд эерэг сэтгэлгээтэй байх нь амжилтад хүрэх үндсэн нөхцөл болдог. Тиймээс бид энэхүү аяны хүрээнд зохион байгуулах цуврал сургалтыг нийгэмд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, залуучуудад эерэг сэтгэлгээ төлөвшүүлэх, хотын соёлыг түгээх зорилготойгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэдэд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
2019 -оны 9 -р сарын 26
332
ДЭЛГЭРЭНГҮЙ
Долоон буудлын замыг асфальтаар хучих үед зам хаахгүй
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороог хамарсан ус дулаан хангамжийн төвлөрсөн шугам сүлжээний ажилтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт замыг хааж, авто замын доорх нэвтрэх сувгийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
2019 -оны 9 -р сарын 26
396
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга С.Амарсайхан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг танилцууллаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэмжих тухай, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, тогтоол өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж байна.
2019 -оны 9 -р сарын 26
560
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто замын трасс дагуу аялал жуулчлалын зориулалтаар эрх олгосон 116 иргэн аж ахуй нэгж байгууллага байна
Улсын Их Хурлын 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 198 дугаар тогтоолоор “Нисэх-Яармаг” орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө батлагдсан.
2019 -оны 9 -р сарын 26
283
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэх компанид батламж гардууллаа
Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах, Хуучин баригдсан орон сууцны нөхцөлийг сайжруулах, шинээр барилгажуулах, Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах, Түрээсийн орон сууц хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, Шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах гэсэн 5 чиглэлээр нийслэлийн иргэдийг орон сууцжуулах юм.
2019 -оны 9 -р сарын 26
249
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянхошууны тойрогоос “Жанцан дэлгүүр” автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг бүрэн хаана
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд хийгдэж буй Гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд Хувьсгалчдын гудамжны авто замд сэтэлгээ хийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна.
2019 -оны 9 -р сарын 26
420
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нийгмийн энтрепренершип хөтөлбөр” зохион байгуулагдана
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн хөтөлбөрийн Youth Co: Lab төсөл нь одоогоор 25 улсад хэрэгжээд байгаа дэлхийн хамгийн том залуучуудын нийгмийн энтрепренершип хөдөлгөөний нэг юм. Энэхүү төслийн зорилго нь залуучуудын манлайлал, нийгмийн инноваци, энтрепренершип үйл ажиллагааг идэвхижүүлэх зарчмаар тогтвортой хөгжлийн хэрэгжилтийг дэмжиж ажиллах юм.
2019 -оны 9 -р сарын 26
193
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ус сувгийн удирдах газар Хяналт удирдлагын нэгдсэн төвтэй боллоо
Ус сувгийн удирдах газрын түүхт 60 жилийн ойн хүрээнд өнөөдөр “Хяналт удирдлагын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. “Хяналт удирдлагын төв” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ус хангамжийн насос станц, усан сангууд, шугам сүлжээний даралт, түвшин, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, цахилгаан хангамжийн дотоод схем, ундны усны халдваргүйжүүлэлт, ус зөөврийн автомашинуудын ус тээвэрлэлт, ухаалаг ус түгээх нэг цэгийн үйл ажиллагаа, алсын зайны хяналтын систем, нэвтрэх систем, шугам сүлжээний гэмтэл зэргийг хянаж, горимын оновчлолыг хэрэгжүүлэн алсаас удирдах боломжтой гэдгийг Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү онцолсон юм.
2019 -оны 9 -р сарын 26
160
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаны төлөөллийн хамт Налайх дүүрэгт ажиллах үеэрээ дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж, эмч эмнэлгийн ажилчидтай уулзлаа.
2019 -оны 9 -р сарын 25
224
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй сурагчдад хичээлийн хэрэгсэл гардууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын явуулын ажлын байранд холбогдох албан тушаалтнуудын хамт Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр ангид элсэн суралцсан сурагчдад хичээлийн хэрэгсэл дүүрэн цүнх бэлэглэлээ.
2019 -оны 9 -р сарын 25
182
ДЭЛГЭРЭНГҮЙ
БНСУ-ын хойд Чүнчон мужийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газартай хамтарч ажиллахаар боллоо
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, БНСУ-ын хойд Чүнчон мужийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга Шин Кансоб нар өнөөдөр нийслэлийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эрүүл мэндийн салбарын харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
2019 -оны 9 -р сарын 25
252
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар Агро парктай танилцах аялал зохион байгууллаа
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Улаанбаатар хотын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн төслийн багтай хамтран хувиараа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилготойгоор 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Тарвагатайн аманд байрлах Улаанбаатар агропарктай танилцах Агро аяллыг зохион байгууллаа.
2019 -оны 9 -р сарын 25
249
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд 26 сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж шинээр ашиглалтад ороод байна
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд гурван ээлжээр хичээллэж байгаа төрийн өмчийн сургуулиудын хүртээмжийг нэмэгдүүлж 100 хувь хоёр ээлжинд шилжүүлэх, зарим хороодод сургууль, цэцэрлэг шинээр барьж байгуулахаар тусгагдсан. Тэгвэл өдгөө Улаанбаатарт 26 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулаад байгаа юм. Ингэснээр сургуулийн сурагчдын суудлын тоо 6840, цэцэрлэгийн хүүхдийн ор 2500-аар нэмэгджээ.
2019 -оны 9 -р сарын 25
173
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 380 жилийн ойгоор төв талбайгаас тусгай зориулалтын сансарын бөмбөлөг хөөргөнө
Нийслэлийн 380 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Марса” Монголын сансар судлалын хөгжүүлэлтийн төвтэй хамтран, ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл сансарт” уралдаан зарлаж байгаа юм. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийлээ.
2019 -оны 9 -р сарын 25
508
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ахмад настан-хэрэглэгч” өдөрлөг зохион байгуулав
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн худалдаа, үйлчилгээний салбарын үе үеийн ахмадуудад зориулж “Ахмад настан-хэрэглэгч” өдөрлөгийг өнөөдөр И-март хайпермаркетэд зохион байгууллаа. “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс зохион байгуулж буй ”Ахмад настан-хэрэглэгч” аяны хүрээнд Нийслэлээс ахмад настанд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.
2019 -оны 9 -р сарын 25
244
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зэрлэг амьтдаас өөрийгөө хамгаалах аюулгүй байдлын зөвлөмж
Сүүлийн үед хот суурин газарт зэрлэг амьтад орж ирэх явдал нэмэгдэж байгаа тул аюулгүй байдлын үүднээс дараах шаардлагуудыг мөрдлөг болгоорой. Хотын ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг анхааруулж байна. Араатан амьтад идэш тэжээлээ барьсан эсвэл шархадсан, хүнтэй гэнэт тулгарсан үедээ дайрах нь бий. Ийм нөхцөлд хашхирах, алгаа таших, төмөр эд харшуулах зэргээр чанга дуу чимээ гаргах, мод, чулуу шидэх, бөөнөөр зогсож олноор байгаагаа мэдэгдэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
2019 -оны 9 -р сарын 25
238
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захирагч С.Амарсайхан Налайх дүүргийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал cолилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүргийн иргэдтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүүдүүлэхэд чиглэсэн шат дараатай цөөнгүй ажлуудыг хэрэгжүүлж байгааг дурьдлаа. Төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажил бүхэнд иргэд та бүхний оролцоо чухал” гэдгийг тэрбээр онцолж хэлсэн юм.
2019 -оны 9 -р сарын 25
416
ДЭЛГЭРЭНГҮЙ