Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2013 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай А/347 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажлыг 05 сарын 1-2-ны өдрүүдэд, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг 05 сарын 03-наас 05-ны өдрүүдэд дүүрэг бүрд байгуулагдах Цэрэг татлагын товчоо зохион байгуулна.