Нийслэл хот түүхэн бүтээн байгуулалт болох “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн ажлыг өрнүүлэхэд бэлэн боллоо. НИТХ-ын 2013 оны 02 дугаар 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа”-ны журмын дагуу төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах ажил шат дараатайгаар үргэлжлэн, газар өмчлөгч, эзэмшигч иргэдтэй тохиролцоонд хүрч, олонхийн дэмжлэг авсан 8 аж ахуйн нэгжид албан ёсоор нийслэл, компани, иргэний 3 талт хэлэлцээр хийж, бүтээн байгуулалтын ажлаа эхлэх эрх бүхий “Батламж”-ийг 05 сарын 29-ний өдөр гардууллаа