Нийслэлийн иргэний танхимд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Азийн хөгжлийн банкны “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн зохицуулагч Бхарат Дахияа нар Баянхошууны иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28 дугаар хороо буюу Баянхошуу орчмын 162 га талбай бүхий газрыг Улаанбаатар хотын 200 мянган хүн амтай дэд төв болгон дахин төлөвлөж, хөгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм