Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Т.Бат-Эрдэнэ Эрээн хотын намын хорооны дарга Мин Шин Дун болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар Эрээн хотууд хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Гэвч Төлөөлөгчийн газар болон албан ёсны байргүй өдийг хүрсэн. Тиймээс Улаанбаатар хотод Эрээн хотын төлөөлөгчийн газрыг барих, Эрээн хотод Улаанбаатарын төлөөлөгчийн газрын барьж байгуулахад 2 тал хамтран ажиллаж, газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм