Нийслэлийн иргэний танхимд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхтэй холбогдон үүссэн тодорхой харилцааг хотын хөгжлийн онцлогт тохируулан нарийвчлан зохицуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, өмчлүүлсэн газрыг нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах, иргэний өмчийн газрын нөхөх олговорын бүтцэд багтах газрын үнийг тогтоох зорилгоор боловсруулсан баримт бичгүүдийн төслийг нийслэлийн иргэдэд танилцуулж, гарсан саналыг төсөлд тусгахаар хэлэлцүүлэх гэж байна.